Үлэмж биет арслан урт зам туулдаг байсан

Аварга биет амьтны үлдэгдлийг эхэн үедээ мийн овгийн нэгэн зүйл муур эсвэл бар гэж таамаглаж байсан ч ДНК-гийн шинжилгээгээр арслан болох нь батлагдсан байна. Тэд эдүгээ Африкт амьдарч байгаа арслангуудаас даруй дөрөвний нэг дахин том бөгөөд идэш тэжээлээ барьж авахад зориулагдсан урт мөчтэй байжээ. Үлэмж биет арслан мөсөн тундрад аварга баруудтай хамт амьдарч байсан байж болох гэнэ. Эдгээр амьтан идэш тэжээлээ залгуулахын тулд хол зам туулж, урт хөлнийхөө тусламжтайгаар ангаа барьдаг байсан бол орчин цагийн эл зүйлийн амьтад юмны араар нуугдаж байж олзоо барьдгаараа ялгаатай юм. Оксфордын их сургуулийнхан Германаас эхлээд Сибирь, Аляск, Виоминг муж хүртэлх нутгаас цуглуулсан чулуужсан болон бусад үлдэгдлүүдэд ДНК-гийн шинжилгээ хийжээ.

Тус их сургуулийн Амьтан судлалын тэнхмийн судалгааг удирдаж буй доктор Рос Барнетын мэдээлснээр эртний арслангууд орчин үеийн төрлийнхөө томруулсан хувилбар мэт байсан ба урт хөл нь хол зам туулахад зохицжээ. Эдгээр мөхсөн арсланд хийсэн гаралзүйн судалгаа орчин үеийнхээ төрөлтэй ойрын холбоотой болохыг харуулжээ. Сонирхол татаж буй өөр нэг зүйл бол агуйд үлдсэн сүг зургуудад аварга биет арсланг сүр хүчний илэрхийлэл мэтээр олонтаа дүрсэлсэн явдал. Арслангийн дүрс бүхий олон арван зургаас харахад эртний хүмүүс арсланд өндөр ач холбогдол өгөхийн зэрэгцээ овгийнхоо сүр хүч болгож байсан нь төвөггүй мэдрэгдэнэ. Германаас олдсон эртний баримлын нэг тал хүн, нөгөө тал нь арсланг илэрхийлсэн нь эртний хүмүүсийн арслан шүтлэгийн томоохон илрэл болсон гэж археологичид онцолж байна.

Судалгааны багийнхан эртний арслангуудын үлдэгдлийг хойд Америкт амьдарч байсан Америкийн арслан, Орос, Аляск, Юкон болон Европын хойд хэсгээр амьдарч байсан буюу агуйн арслан гэсэн хоёр хэсэгт хувааж буй. Эл амьтад мөсөн тундратай төстэй бүс нутагт амьдарч байсан бөгөөд уугуул нутгаа заан, хирс, бар, буга гэх зэрэг биөэр том амьтдын сүрэгтэй хуваалцаж байсан байж болох. 13 мянга орчим жилийн тэртээ үлэмж биет амьтад тоо толгойгоороо устаж үгүй болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бөөнөөрөө устсан эсвэл хүний үйл ажиллагаанаас болсон гэх хоёр таамгийг тус багийнхан дэвшүүлж буй. Эртний хүмүүс арслангийн идшийг устгасан эсвэл өөрсдийг нь алсан гэж тэд үзэж байна. Үүний үнэн учрыг тайлахад илүү нарийн судалгаа хэрэгтэй. Үлэмж биет арслан олноороо сүйрсэн эл явдал шинжлэх ухааны нэгэн нууц болж үлдлээ гэж тус багийнхан үзэж буй.

М.Даваа

Дугаар 063

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button