Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эхний даваагаа давлаа

Зарласан товын дагуу АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурал 10 цагт эхэлсэн юм. Олны анхаарлыг МАХН-ынх бус АН-ын ГЗХ ихэд татаж байлаа. Учир нь тус намаас хэд хэдэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ мэдэгдсэн билээ. Тус намын лидер Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Р.Гончигдорж, Л.Гүндалай, Р.Амаржаргал нарын хэн нь гарах бол гэсэн таамаг оньсого байсаар удсан. Харин Төрийн ордонд эхэлсэн тус намын ГЗХ дөрвөн ч удаа хуралдсан юм. Шинэ бүрэлдэхүүнээ батламжилсан ГЗХ-ны хуралдааны нээлт сэтгүүлчдэд нээлттэй байсан. Харин нээлтээс бусад бүх ажиллагаа нууц байдалтай байв. Өөрөөр хэлбэл, хаалттай хуралдсан юм. Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ гаргасан хүн тус бүрийн мөрийн хөтөлбөрийг сонсч, асуулт хариулт өрнүүлэх талаар эх сурвалж мэдээлсэн юм. Ингээд 10 цагт эхэлсэн хурал нэг их удалгүй завсарлаж 14 цагт дахин хуралдах тов тогтоод тарсан. Товлосон цагийн хуралдаанаар Ерөнхийлөг¬чийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байсан лидер Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Р.Гончиг¬дорж, Л.Гүндалай, Р.Амар¬жаргал нарын хүсэлтийг хэлэлцсэн аж.

Р.Гончигдорж замын дундаас замхрав

16 цагт дахин хуралдах ёстой байсан ч ГЗХ сунжрах хандлагатай хэмээн үзэн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг нэг өдрөөр хойшлуулсан юм. Хэдийгээр хаалттай хуралдсан ч бидэнд олдсон мэдээллээр буюу эх сурвалжийн өгүүлснээр 14 цагийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нэрээ татсан аж. Нэлээд хэл амтай, ширүүхэн болсон ГЗХ-ын үеэр АН-ын нам доторхи фракцууд нэлээд сөргөөцөлдсөн гэнэ. Түүнчлэн 15 цагийн байдлаар нэр дэвшихээр саналаа илэрхийлсэн хүмүүс санал хураалтын дүн ямар ч гарсан ялалт байгуулан нэр дэвшсэн хүнийхээ төлөө хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ийн гарын үсэг зурсан нь хэн ч намаас нь нэр дэвшсэн ч хамтран нэг баг болон дэмжиж ажиллахаар илэрхийлсэн хэрэг бололтой. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Г.Батхүү, Р.Амаржаргал, Л.Гүндалай нар Р.Гончигдорж гишүүн шиг замын дундаас шантралгүй өрсөлдсөөр л байсан. Дээрх таван нэр дэвшихийг горилогч дээр санал хураалт явуулсан бөгөөд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Г.Батхүү нар эхний гуравт орж, тэдний нэрийг ҮЗХ-д оруулж, шийдвэрлүүлэх болсноор АН-ын ГЗХ өндөрлөсөн юм.

АН-аас нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

АН-аас Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд оролцохоор нэр горилогсдын талаар бид бүхэн сайн мэднэ. Барак Обоматай өөрийн биеэ зүйрлэн, хамгийн түрүүнд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн нь тус намын гишүүн Л.Гүндалай. Нэгэн үе цээжээ дэлдэн байж өрх тусгаарлан нам хүртэл байгуулж байсан тэрбээр голсон юм голд гэгчийг өөрийн биеэр мэдэрч, уг үгийн үнэнийг монголчуудад бататгаж өгсөн нь саяхан. Хайр зарлан байж эргэн ирсэн энхий хайрт нам нь өнөөдөр түүнийг үл ойшоож эхлэв. Мань эр ч мөн адил намдаа итгэл алдран суугаа юм билээ. Тэрбээр Надад нам дотроосоо гарч ирэх магадлал хамгийн муу байгаа. Харин сонгуульд нэр дэвшвэл бусад намын өрсөлдөчдөө ялах магадлал өндөр. Би ҮЗХ-нд хэзээ ч итгэж байгаагүй. Тус хороог хянах тэмцэл сүүлийн хэдэн жил АН дахь фракцуудад өрнөж байгаа зэргээр намынхаа нууцыг дэлгэсэн шоовдор гишүун нэр дэвшиж байгаа.

Мөн намдаа хамгийн өндөр саналтай байсан Ц.Элбэгдоржийн нэрийг нэрлэж байсан нөхдөд тэрбээр цоожтой хаалганы түлхүүр нь байв. Намынхаа Алтангадас, МоАХ, Кроун, Зүүн хойд Ази-ийн зэрэг нөлөө бүхий фракцуудын болон ИЗН-ын саналын дэмжлэгтэй байсан Э.Бат-Үүл ч торох саадгүй ГЗХ-нд ялж орхисон. Түүнийг зарим хүмүүс улс төрийн тогоонд олон жил чанагдсан. Харин Р.Гончигдоржийг барьцгүй нэгэн гэж үзсэн бол Р.Амаржаргал гишүүнийг бусадтай нийц муутай, хүрээ багатай, бусдад өөрийгөө илэрхийлэхдээ маруухан нэгэн гэж үзсэн гэх. Алтан гадас-ынхан УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээ амь нэгтэйгээр дэмжсэн аж. Одоогоор түүний нэрийн өмнө элдэв хар, цагаан хачир чимэг байдаггүй.

Ууган нам даруухнаар нэр дэвшигчээ тодруулав

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд улстөрийн ууган нам болох МАХЫ өчигдөр Удирдах зөвлөлийн хурал (УЗХ) хийсэн. МАХН-аас тус намын лидерүүд болох Ц.Нямдорж, Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарын нэр яригдаж байсан. Зөвхөн яригдаж байснаас өөр сонин содон мэдээлэлгүй байсан уг намын УЗХ 14 цаг эхэлсэн. Мөн л хаалттай хуралдсан юм. 17 цагийн орчимд өндөрлөсөн тус намын УЗХ-аас одобгийн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дахин нэр дэвшүүлэх болсон талаар эх сурвалж мэдээллээ. Ямар нэгэн хэрүүл шуугиан гаргаагүй ууган намын Бага хурал товлосон хугацаандаа буюу өнөөдөр хуралдана. Тэгэхээр тус намаас Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвших хүнээ батламжлана гэсэн үг юм.

Д.Цэнгэл

Дугаар 048 /974

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button