Өнөөдөр онцгой мөч

МНН-ын Бага хурал гэсэн дөрвөн субъект энэ өдөр дөрвөн талд хуралдах ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах нэг л зорилготой. Их, бага хурлуудын угтал болгож намууд Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, Улстөрийн зөвлөлөө хуралдуулж өчигдрөөс хөзрөө дэлгэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн өдрүүдэд эчнээ тодруулсан нэр дэвших магадлалтай хүмүүсийн хүрээ өчигдрөөс хумигдаж, цөөн тооны хүн дээр таамаг эргэлдэж буй гэсэн үг. Эл таамгийг өнөөдөр мухарлах мөч тохиож буй. Нэгэнт галт тэрэг хөдөлсөн болохоор намуудын их, бага хурлууд хэрхэн өрнөх вэ гэдэг л анхаарал татаж байна. Улстөрийн бас нэгэн сонголт хийх боломжийг ард түмэндээ улстөрийн намууд олгох гараа энэ өдөр эхэллээ. Хэнийгээ, хэрхэн нэр дэвшүүлэх үйл явц ч сонгогчдын сонголтод нөлөөлдөг. Олон нийт ч улстөрийн намуудын өнөөдрийн болох үйл явдлыг анхааралтай ажиглаж буй. Эв эеийн илэрхийлэл болох төрийн тэргүүнийг сонгох нь монгол төрийн чадал чансааг харуулах явц мән билээ. Төрийн тэргүүн намын харъяаллаасаа түдгэлздэг тул хэн байх нь хамгийн чухал сонголт л доо.

МАХН-ын хувьд Удирдах зөвлөлийн хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дахин нэр дэвшүүлэхээр санал нэгтэй дэмжжээ. Хуралдаанд төрийн тэргүүнээр сонгогдох боломжтой долоон хүнийг санал болгож, 100 хувийн саналаар одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дэмжсэн аж. МАХН-ын хувьд өнөөдөр Бага хурлаараа Удирдах зөвлөлөөс санал болгосон одоогийн төрийн тэргүүнийг албан ёсоор батламжилна. Харин АН-ын ҮЗХ өчигдөр хуралдаж нэр дэвшигчээ тодруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл түр хойшлуулсан байна. Энэ нь өрсөлдөгч намаас хэнийг дэвшүүлэхийг харж нэр дэвшигчээ тодруулах нэг тактик биз. Нэр дэвших хүсэлтээ гаргасан УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Г.Батхүү, Р.Амаржаргал, Л.Гүндалай нараас Р.Гончигдорж нэрээ татсанаар үлдсэн таван нэр дэвшигч хийгээд тэдний мөрийн хөтөлбөрийг Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн гэнэ. Тэднээс Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Г.Батхүү нар олонхийн санал аван ҮЗХ-ны хуралдаанаар нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Нэр дэвших горьдлого өвөрлөж буйгаа эртнээс нийтэд зарласан Л.Гүндалай гишүүн намынхаа шийдвэрт нэлээд дурамжхан байгаа аж. Аль нэг фракцад багтдаггүй нь Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ноос дэмжлэг авах боломжийг хааж байгаа учраас гагцхүү Их хуралдаа найдаж буйгаа тэрбээр илэрхийлж байсан. Тиймдээ ч нэр нь орохгүй ч Их хурал дээр танхимаас дэмжүүлэх хэлбэрээр нэр дэвших горьдлогоо мухарлаад үзчих санаа бас түүнд байгаа бололтой. Гэвч АН-ын дарга Н.Алтанхуяг Их хурлын үөэр танхимаас нэр дэвших боломжгүй хэмээн мэдэгдэж байна. Харин ҮЗХ-ноос гаргасан нэг хүнээ л Их хурлаас ногоон гэрлээр нэр дэвшүүлэхийг тус намын удирдлагууд хүеэмжилж байна. Гэхдээ АН-ын хувьд нэлээн ээдрээ үүсгэх магадлалтай. ҮЗХ-ноос нэр дэвших эхний боегыг даваад байгаа гурван эрхмийн нэг нь ялсан ч Их хурал нь хүлээж авах уу үгүй юу гэсэн асуудал гарч болзошгүй. Учир нь ҮЗХ-ноос дэмжигдсэн ч Их хурал нь батламжлахгүй бол өөр нэр дэвшигчийн эрэлд гарах боломж бий. Энэ нь тус намын нэр дэвшүүлэх ажиллагааг сунжруулж мэдэх юм.

Гэхдээ намуудын нэр дэвшүүлэх хуулийн хугацаа энэ сарын 4-ний өдрөөр тасалбар болох учиртай. Энэ өдөр нэр дэвшигчид болон намууд сонгуульд хамтран оролцох эсэх нь тодорхой болно. ИЗН Ерөнхийлөгчийн сонгуульд тодорхой хүний нэр дэвшүүлэхгүй байх тохиролцоонд хүреэн. Гагцхүү энэ өдөр Үндэсний хороогоо хуралдуулж сонгуульд АН-тай хамтарч оролцох уу үгүй юу гэдгээ л шийдэх аж. МНН ч ИЗН-тай адил байр суурь баримталж буй сурагтай. Өнөөдөр тус намын Бага хурал АН-тай хамтрах эсэх асуудлаар шийдэлд хүрнэ. Ногоон намын дарга Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан оролцох санаа өвөрлөж яваагаа хэвлэлээр нэг бус удаа илэрхийлсэн ч үгэндээ хүрэх эсэхээ өнөөдөр харуулах биз ээ. Тэгэхээр өнөөдөр парламентад суудалтай улстөрийн намуудын хувьд нэр дэвшигчээ тодруулах онцгой бөгөөд хариуцлагатай мөч. Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1-д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм.

Н.Цэцэрлэг

Дугаар 064

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button