Хилийн худалдааны гарц-ыг зөвшилцөв

Тухайлбал, Ховд аймгийн малчид 2007 онд ноолуураа самнаад 10 тэрбум төгрөгтэй болж байжээ. Өнгөрсөн онд энэ нь таван тэрбум болтлоо багассан. Экспорт зөвхөн экспортлогчдод биш, тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдэд ч ашигтай. Манай экспортын бүтээгдэхүүн алт, зэс, арьс шир, ноос ноолуур гээд чамлахаар чанга атгах ёстой цөөн хэдэн юм бий. Энэ оныг Засгийн газар Үйлдвэржилтийн жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд үхрийн шир гаргахаа больжээ. Энэ шийдвэрийг гаргахад СЭЗЯ, ҮХЯ-ны 2003 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн тогтоол ч дэм болжээ. Тухайн үед малын гаралтай паразит өвчин гарсан учир Монгол Улсаас зөвхөн анхан шатны боловсруулалт хийсэн, стандартад нийцсэн бүтээг дэхүүн гаргахаар болсон байна. Үүнийг экспортлогчид эсэргүүцэж байгаа юм. Хүрэл трейд компанийн захирал Д.Ууганбаяр Энэ тогтоолыг хүчингүй болгож, цуцлаххэрэгпэй. Ингэснээр зах зээлд үхрийн ширний ханш хуучин хэвэндээ хүрч, малчдын гарт бэлэн мөнгө, гадаадаас экспортолсон үхрийн ширний валютын урсгал орж ирнэ гэлээ.

Энэхүү тээгээс болоод малчдын гар дээр байсан түүхий эд үнэгүйдэж, Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороон дахь агуулахад байгаа 300-400 мянган үхрийн шир хаягдахад бэлэн болжээ. Монголчуудын энэхүү баялгийг ширхэгийг нь 10-15 ам.доллараар экспортлоход 10 орчим сая ногоон болох юм. Экпортлогчид Бид үйлдвэржилтээс татгалзаад байгаа юм биш. Хэрэв арьс ширний үйлдвэрлэлийн асуудлыг цогцоор нь шийдээд, Харгиа нь бохир усаа, үйлдвэр нь ажилчдынхаа эрүүл ахуй, бүтээгдэхүүний чанар, шаардлагыг хангачихаад үйл ажиллагаа явуулбал бид дуртайяа дэмжинэ гэлээ. Бизнес эрхлэгч, хил орчмын аймгуудын төлөөлөл үүнээс гадна олон бэрхшээл тоочив.

Баян-Өлгий аймгийнхан Цагааннуурын боомтоор дамжуулан Казахстантай худалдаа хийдэг. Манай гаалийнхан шалгаад лацадсан барааг хойд хөршид дахин шалгана. Ингэхдээ сав, баглаа, боодлыг задлаад хаячихдаг аж. Иймээс Өлгийчүүд Шалгахгүй өнгөрөөх гаалийн байгууллагын итгэлцүүрийн гэрээ байж болдоггүй юм уу хэмээн гуйж байна. Хил, гаалийн төрөл бүрийн татвар, хураамж ч монголчуудад багагүй дарамт болдог. Эрээн рүү жилд дунджаар нэг сая 700 мянган монгол иргэн зорчдог. Тэд орж, гарах болгондоо таван юань төлнө. Манайхан ч хилийн боомт болгон дээрээ элдэв төрлийн татвар хураамж нэхээд зовлонтой. Тэгээд бас хүнд сурталтай. Ховд аймаг дахь Орос, Монголын хамтарсан консервийн үйлдвэр жилд нэг сая бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хилээр гаргахын тулд лабораторийн шинжилгээнд гурван ширхэг дээж явуулаад хариуг нь 14 хоног хүлээдэг.

Иймэрхүү дотоод, гадаад олон шалтгаанаас хил орчмын худалдаа замбараагүй, ямар худалдаа хийсэн талаарх статистик мэдээлэл нь тодорхой бус байдгийг ч албаны хүмүүс дуу нэгтэй батлав. Тиймээс өчигдөр МҮХАҮТ Хил орчмын худалдааг хөгжүүлэх боломж сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулсан юм. Оролцогчид Төр бодлогоо цэгцэлж, зохицуулж өгөөч. Манайхан асуудлыг ажил хэрэг болгож шийдвэрлэхдээ тааруу. Дараа жил дахиад эл дол болсон эдгээр бэрхшээлээ тоочоод хуралдаж суумааргүй байна гэдгээ ч сануулаад авч амжсан. Худалдааг хөнгөвчлөх талаар бичиг баримтад сайн тусгасан хэр нь бодит үр дүн муу байгааг зарим эдийн засагч ч ярьж байв. Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индексээр Монгол Улс 178 улсаас ерөнхий индексээрээ 58-д ордог ч олон улсын худалдаагаар 143-д багтдаг. Энэ нь тун муу үзүүлэлт гэдгийг тэд онцолсон юм. Тиймээс л худалдааг хөнгөвчлөх, түүн дотроо хил худалдааг хөгжүүлэх, хөнгөвчлөх, дэмжих нь нэг аймаг, хил, гааль, хяналтын байгууллагын асуудал биш. Төрийн бодлогын асуудал болжээ. Уулзалтын үеэр зарим хүний саналыг сонирхсон юм.

ХИЛ ОРЧМЫН БҮСИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН АРГААР ЭЗЭЛЬЕ!

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл

-Монгол Улс зах зээлээ тэлэх, хил худалдааг чөлөөтэй болгох, эдийн засгийн орон зайг нэмэгдүүлэх бодлогыг идэвхтэй явуулах ёстой. Энэ нь хүмүүст, орон нутгийн хөгжилд, бизнест, улс оронд хэрэгтэй. Бид түүхий эдээс гадна бууз, боорцог гаргасан ч болно шүү дээ. Энэ мэтчилэн орон нутгийн нөөц бололцоо, экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж бий. Үүнийг төрийн бодлогоор дэмжвэл хямралын үед ч, цаашид ч хэрэгтэй. Бид жилийн өмнө далайд гарцгүй гэж уйлагнадаг байсан. Харин одоо транзит Монгол гэж ярьдаг болжээ. Энэ бол том гарц. Үүнтэй адилхан бид зах зээл бага гэж гомдоллодог. Үнэндээ багтаамж багатай зах зээлийг өргөжүүлэх боломжгүй. Тэгэхээр Тува, Улаан-Үд, Эрээнийг эдийн засгийн аргаар эзлэх ёстой. Тухайлбал, Улаан-Үдэд 50 га газар авчихсан компани тэнд газар тариалан хөгжүүлнэ. Дараа нь эрчимжсэн мал аж ахуй сонирхоно. Үүнийг бодлоготой хийх хэрэгтэй.

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙГ ЦАХИМААР ХИЙНЭ

Гаалийн ерөнхий газрын орлогч дарга Н.Болд

-Гаалийн байгууллага Цахим цонх хөтөлбөрт их анхаарал тавьж байгаа. Хол сонсогдож байгаа ч хоёр жилийн дараа үр дүн нь харагдах байх. Цахим цонх хөтөлбөр хэрэгжсэнээр гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж, иргэн сүлжээгээр төрийн байгууллагуудад шууд хандаад гаалийн бүрдүүлэлт, шаардлагатай зөвшөөрлийг электрон хэлбэрээр авах бололцоо бүрдэнэ. Ийнхүү хил орчмын худалдааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид хил орчмын худалдааг сайжруулах, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэмжих арга замыг хайлаа.

Г.Ганчимэг

Дугаар 74/3146/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button