Жуулчдад зориулсан мэдээллийн төв амралтгүй ажиллана

Энэ төв аялал жуулчлалын хөгжлөө төлөвлөх, мэдээлэх, сурталчлах гол цэг болно гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Ш.Сүхбаатар ярив. Байгууллага, иргэдтэй холбогдож шинэлэг үйлчилгээг сонгоход нь аялал жуулчлалын мэдээллийн төвийнхөн туслах юм. Учир нь эднийх тавдугаар сарын 15-наас аравдугаар сарын 2 хүртэл өдөр бүр 10.00-18.00 цагт ажиллана. Дулааны улиралд 20.00 цаг хүртэл нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд мэдээллийн төв ажиллахаар боллоо. Улаанбаатар хотод бараг л амралтгүй ажилладаг ганц газар нээгдэж байгаа нь энэ. Улаанбаатар хотод хөл тавьсан жуулчин хаанаас, хэнээс хэрэгцээт мэдээллээ олж авах нь тодорхойгүй учраас жуулчны компаниуд руу л утас цохидог байв.

Маргаашнаас энэ байдлыг халж шинэ төвийнхөн гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулна. Улаанбаатар хотын аяллын гол чиглэлийг ч тэд тогтоосон гэсэн. Тур оператор, жуулчны бааз, зочид буудал, зоогийн газар, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг ийм чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын 68.3 хувь нь Улаанбаатар хотод байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын зэрэгцээ улсаа сурталчлах боломж тэдэнд байна. Жуулчдад дотоод, гадаад нислэг, галт тэрэг, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, үнэ тарифийн талаарх бүхий л мэдээллийг өгөх юм. Мөн газарзүйн мэдээллийн системийг ашиглан цахим мэдээллийн баазаар жуулчдад үйлчилнэ. Та www.ubtourism.mn хаягаар орж хэрэгтэй мэдээллээ аваарай.

Д.Оюун

Дугаар 74/3146/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button