Алдагдалтай ажиллаж байсан Монголросцветмет ашиг хуваахаар боллоо

Монголросцветмет компани 2008 оны ашгаасаа дивидент хуваахаар боллоо. Тус компани 1.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувь нийлүүлэгчддээ хуваарилах бөгөөд энэ нь байгуулагдсан цагаас хойшхи 35 жилийн түүхэнд нь анх удаа тохиож буй юм.

Энэ сарын 1-нд буюу өнгөрсөн лхагва гаригт болсон Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет компанийн Зөвлөлийн 40 дүгээр хуралдаанаас ийм шийдвэр гаргажээ. Хуралдаанаар компанийн 2008 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөв. Компани 2008 онд улсын төсөвт 8,4 тэрбум төгрөгийн татвар төлсний дээр нийт 3,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь ийнхүү дивидент хуваах боломж олгожээ.

Монголросцветмет компани 2004 онд 2.7 тэрбум, 2005 онд 2.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, өр нь 12.0 тэрбум төгрөгт хүрч байсан юм.

Зөвлөлийн хуралдаанаас Монголросцветмет компанийн шинэ удирдлагын багийн зөв менежмент алдагдалтай үйлдвэрийг дивидент хуваах хэмжээнд хүртэл ашигтай ажиллууж богино хугацаанд үр дүнгээ өгч байгааг үнэллээ. Түүнчичлэн санхүүгийн хямралтай уялдуулан тус компанийн 2009 оны бизнес төлөвлөгөөнд тодотгол хийж геологи-хайгуулын болон ашигт малтмалын олборлолтыг идэвхжүүлэх талаар компанийн боловсруулсан саналыг дэмжин хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд олон улсын зах зээлээс хөрөнгө босгох талаар ажиллахыг компанид зөвшөөрлөө.

Мөн ОХУ-д болон ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өөр оронд нийлүүлж буй тус компанийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын төмөр замаар тээвэрлэхэд тарифын хөгөлөлт үзүүлэх асуудлыг шийдэрлэхэд Зөвлөлийн Оросын тал дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button