Т. Батболдыг Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргаар томилов

Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Төгсөөгийн Батболдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргаар дөрөвдүгээр сарын нэгэнд томилов.

Төгсөөгийн Батболд нь 1969 онд Улаанбаатар хотод төржээ. 1992 онд ОХУ-ын Төмөр замын дээд сургууль, 1995 онд Удирдлагын академи, 2005 онд Голландын Маастрихтын удирдлагын сургууль төгссөн, төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалтын инженер мэргэжилтэй. 1992-1995 онд Улаанбаатар төмөр замын Дархан өртөөнд вагон холбогч, Улаанбаатар өртөөнд пүүлэгч, инженер, 1995-1996 онд Улаанбаатар төмөр замын Ачаа тээврийн албанд технологийн инженер, галт тэрэгний хөдөлгөөний диспетчер, 1996-1998 онд Улаанбаатар төмөр замын бүртгэл мэдээллийн албаны дарга, 2005-2008 онд Улаанбаатар өртөөний дарга, 2008 оны зургадугаар сараас Төмөр замын хэрэг эрхлэх газрын орлогч даргаар ажиллаж байсан байна.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button