Ховд аймагт ингэ ихэрлэжээ

Ховд аймгийн Иргэдийн хурлын болон Засаг дарга нар өчигдөр ихэр ботгоны зургийг Монгол улсын Ерөнхий сайдад гардууллаа.

Ингэ ботголоход монголчууд эртнээс нааш бэлэгшээж энэ тухайгаа ихэс дээдэстээ айлтгадаг уламжлалтай байсан юм. Ховд аймаг 17 мянган тэмээтэй. Энэ жил 5025 ингэ ботголохоос өнөөдрийн байдлаар 685 ботго хүлээн авч төл 95 хувьтай бойжиж байна. Ховд аймгийн хувьд 1982 онд ихэр ботго хүлээн авч байсан. Харин хамгийн сүүлд буюу 2007 онд Говь-Алтай аймагт ингэ ихэрлэж байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button