УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу Машинаа өнгөлүүлсэн байж, тэгээд алтаар гэв үү?

Хувийн юм ярихгүй шүү, ажил ярьж сур хэмээн дурамжхан дуугарсан ч дараах хариултыг өглөө.

-Улс оронд хямрал нүүрлэж байхад УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү машиныхаа урд хэсгийг монетоор өнгөлүүлжээ гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Та хүүхдүүдээ бусдаас онцгой эрхлүүлдэг үү?

-Монголчууд юмыг хэтрүүлж ярьдаг улс. Тал тоосгыг бүтэн болтол ярина шүү. Наадах чинь тийм л үлгэр. Манай хүүхэд хэзээ ч тэгж тоглохгүй. Тэгээд юу гэнэ ээ, алтаар гэв үү?

-Алт биш ээ, монет гэсэн?

-Үгүй, яалаа гэж дээ/инээв/. Тийм юм байхгүй. Би хүүхдүүддээ Эдээр биеэ чимэхээр, эрдмээр биеэ чим гэж сургадаг хүн.

-Таныг 60 сая төгрөгийн үнэтэй гар утас барьдаг гэж сонссон. Сонирхож болох уу?

-60 саяын гар утас дэлхийд байхгүй биз ээ. Чи хар л даа, зүгээр л энгийн утас байгаа биз. /Цамцныхаа хармаанаас sony ericsson маркийн гap утас гаргаж үзүүлэв/. Дэлхийн тэрбумтнууд, мөнгө нь илүүдсэн зарим хүн хээнцэрлэх үүднээс тусгай захиалгаар хийлгэж чамирхдаг тал бий. Монгол хүн хэчнээн бизнес эрхэллээ гэхэд 60 саяын үнэтэй гар утас барихгүй. Ер нь яасан гэж ч барих юм. Ямар ч хэрэггүй шүү дээ. Дуудлаа, ярилаа, хүн рүү залгаж л байвал болоо шүү дээ.

-Яагаад ийм яриа, хөөрөө гарсан юм бол?

-Сэтгүүлчид бие биеэсээ нэг юм сонсож хальт бичээд, сайтаар тавьчих юм. Түүнийг нь юм ойлгодоггүй хүмүүс үнэмшчихдэг.

-Өөрөө 60 саяын үнэтэй гар утас барьсан, хүү нь машинаа монетоор өнгөлүүлсэн гэх мэдээллийг та гүтгэлэг гэж үзэж байна уу?

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээгүй социализмын үед бие биенээ шүүмжлэх, ялангуяа доод хүмүүсээс удирдлага, дарга нараа шүүмжлэх явдал байдаггүй байсан. Зах зээлд шилжиж, чөлөөт нийгэмд орсноос хойш зан чанарын нэг байдал илэрсэн нь бие биеэ муулах. Дээр үед бие, биеэ дарга нарт матдаг. Сэм муу хэлдэг. Тэр ч базаахгүй нөхөр гэх юм уу, гэр бүлийн талаар тогтворгүй гээд ярьчихдаг байсан. Одоо хэвлэлээр бие, биеэ доромжлох гутаах явдал хэрээс хэтэрсэн. Би бизнес хийж байхдаа ч, УИХ-д ороод ч маш их шүүмжлүүлж байна. Шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Уншаад үзэхээр гарчгийг нь өөрөөр тавиад агуулга нь ондоо байдаг юм билээ. Тэгэхээр манай сурвалжлагчдад маш их маапаан байна гэж бодож байгаа шүү.

-Гэхдээ та шүүмжлэлийг хүлээж авч байгаа гэсэн биз дээ?

-Шүүмжлэлийг яагаад хүлээж авч байна вэ гэвэл, амьдрал баян юм. Амьдрал өрнөж байгаа учраас шүүмжлэл байх ёстой. Хүн алдаа, дутагдалтай байж болно. Түүнийг нөхөрсгөөр шүүмжилж бололгүй яахав. Гэтэл зориуд хэтрүүлэн зохиож, уран сайхны аргаар гүтгэж дарамталж байна шүү дээ. Тухайлбал, намайг архичин гэж байх шиг. Ажаад байх нь ээ, Богд хааныгаа сохор тангадаар нь дуудаад л… Монголчуудад ийм юм хэрэггүй. Би ажигладаг юм, хүмүүс 1990-ээд онд сонин хэвлэл дээр бичсэнийг уншаад л шууд итгэдэг байсан. Харин 2005 оноос хойш сонин хэвлэл уншиж сурсан байна. Ядаж л гарчиг, доторх агуулга хоёрыг нь ялгаад сурчихаж. Бидний хэрэглээд заншчихсан шар хэвлэл гэгчийг тоож уншихаа больсон байна. Муу менежмент хийсэн учраас тэд дампуурах шат руугаа орчихож. Одоо арваад жилийн дараа гэхэд бүр алга болно. Иргэд сонин уншаад сурчихаараа мэдээллээ зөв авч, түүнийгээ боловсруулж сурч байна. Тиймээс одоо бие, биеэ муулдаг цаг биш. Шүүмжилж болно, гэхдээ хэтрүүлж болохгүй. Ер нь монголчуудын нэг онцлог нь их муу хэлээд ирэхээр зэрэг муу хэлүүлсэн хүний талд ордог тал бий. Хэтэрхий их муу хэлэхээр улыг нь олох гэж эрмэлздэг. Худлаа гэдгийг нь ойлгож мэдээд, үнэнийг олж тогтоогоод тэр хүнийг өмөөрч, хамгаалдаг сайн тал бий шүү.

-Уучлаарай, түрүүн асуухаа мартаж. Хөрөнгөтэй хүний хувьд чамирхах, бэл бэнчингээ харуулахад та гар татдаггүй биз дээ?

-Би нэг их чамирхаж, гангараад байдаггүй. Тэр чинь дэмий зүйл.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Ард түмэн зөвийг тунгааж, нэгийг бодох хэрэгтэй. Би тэгж хүүхдүүдээ дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь наргиулаад байдаг ч хүн биш.

Ч.Олдох

Дугаар 22/3147/

ӨӨР МЭДЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button