Д.Дэлгэрсайхан Хөөс задраад зах зээлийн бодит ханш тогтож байна

Эдгээр зоримог гэмээр арга хэмжээ үр дүнгээ өгч эхлэв бололтой, долларын ханш сүүлийн хэдэн өдөрт буурч, тогтворжих хандлагатай байна. Өчигдөр төв банк дөрөв дэх дуудлага худалдаагаа зохион байгуулсан. Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Д.Дэлгэрсайхантай энэ талаар ярилцлаа.

-Төв банк гадаад валютын арилжааг дуудлага худалдаагаар явуулж буйг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь шүүмжилж, нөгөө хэсэг нь зөв арга хэмжээ гэх. Энэ талаар юу хэлэх вэ?

-Монголбанк зах зээлд оролцох биш аль болох банк хоорондын валютын зах зээлийг хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байгаа. Ханшийг тогтвортой байлгах нь төв банкны тэргүүн зорилт. Банк хоорондын валютын зах зээл хөпксөнөөр зах зээлийн бодит ханш тогтоно. Түрүүхэн нэг хэсэг гадаад валютын ханш хэт хэлбэлзэж, ам.доллар 1700 төгрөгт хүрсэн. Иймээс Монголбанк гадаад валютын арилжааг дуудлага худалдаагаар явуулахаар шийдвэрлэсэн юм. Дуудлага худалдааны гол зорилго нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тогтоож бодит ханшийг тогтоох. Төв банкнаас дөрөв дэх дуудлага худалдааг явуулчихлаа. Үүний дараа зах зээлийн бодит ханш гарч ирж байна. Хар зах дээр нэг хэсэг ам.доллар 1700 төгрөгт хүрсэн нь хөөсөн ханш байсан нь одоо харагдаж буй. Мөн зах зээлийн суурь үзүүлэл-түүдийн талаархи мэдээлэл хомс байж. Харин одоо тэр хөөс задраад зах зээлийн бодит ханш руу орж эхэллээ. Ер нь бол Монголбанк ханш хэт хэлбэлзсэн тохиолдолд оролцдог. Бусад үед зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтээр ханш тогтох ёстой.

-Анхны дуудлага худалдаа амжилттай болсон. Харин дөрөв дэх дуудлага худалдаанд банкуудаас ямар санал ирсэн бэ?

-Өнөөдрийн/өчигдрийн/ дуудлага худалдаанд оролцсон банкууд Монголбанкинд 14.950.000 ам.доллар худалдах санал ирүүлсэн. Банкуудын санал болгосон хамгийн өндөр ханш нь 1485, хамгийн бага нь 1458 төгрөг байлаа. Дундажханш 1468.90 төгрөг. Харин хаалтын ханш 1485 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, Монголбанк арилжааны банкуудаас 14.950.000 ам.доллар худалдаж авлаа. Дуудлага худалдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны вэб сайтаас үзэж болно. Долоо хоногийн мягмар, пүрэв гарагт дуудлага худалдааг зохион байгуулж буй. Тухайн өдрийн 12.00-13.00 цагийн хооронд дуудлага худалдааны бүх үзүүлэлт вэб сайтад гардаг. Тэгэхээр манай банкны вэб сайтаас дуудлага худалдаанд хэчнээн банк оролцсон, хамгийн дээд, доод, дундаж ханш хэд байна, хаалтын ханш ямар байсан зэрэг бүрэн мэдээллийг авах боломжтой. Мөн дуудлага худалдаагаар хүмүүсийн нэрлэдгээр Монголбанкны албан ханш буюу биднийхээр зарласан ханш гарч ирдэг.

-Долларын ханш тогтворжих хандлагатай байгаа. Тэр дундаа хар зах гэгддэг Найман шарга дээр ханш нэлээд буурсан байна лээ. Энэ нь Монголбанкнаас зохион байгуулсан дуудлага худалдааны үр дүн үү. Эсвэл өөр шалтгаантай юу?

-Хэт халсан хэт өсөлт зах зээлийн бодит ханш руу орж ирж байна. Дуудлага худалдааны зорилго зах зээлийн ханшийг тогтоох. Гэхдээ ам.долларын ханш тогтворжиж, буурч байгаань дуудлага худалдааны 100 хувь үр дүн гэж хэлэх аргагүй. Зах зээлд оролцоҗ байгаа талууд дуудлага худалдаагаар дамжуулан бодит мэдээллийг авч байна. Ингэснээр бодит ханш гарч ирж буй юм. Цаашдаа гаднаас орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ, Саяхан ОУВС-гийн захирлуудын зөвлөл, Монголбанкны хоорондын хэлэлцээрийг үзэглэлээ гэсэн мэдээлэл ирсэн. Валютын урс¬гал орж ирэх нь ханшид мән нөлөөлнө.

-Валютын ханш буурчихлаа. Цаашид дуудлага худалдааг үргэлжлүүлэх үү?

-Өнөөдөр гадаад валютын ханш суларч буй. Хэт суларсан тохиолдолд Монголбанк орол¬цоно. Түрүүн ч хэлсэн. Ханш хэт хэлбэлзсэн үед төв банк зах зээлд оролцоно гэж. Тэгэхээр хэрэв ханш хэт суларвал оролцож болно.

-Хэт суларлаа гэхээр ямар ханшийг хэлэх вэ?

-Бодит ханш байнга өөрчлөгддөг. Сүүлийн мэдээгээр гэхэд л импорт хоёр дахин буурсан байгаа. Энэ нь ам.долпарын эрэлт тийм ч их биш байгааг харуулж буй. Иймээс төв банк ханш хэт суларлаа гэж үзсэн тохиолдолд зах зээлд оролцоно.

-Өнөөдрийн байдлаар гадаад валютын албан нөөц ямар хэмжээтэй байна вэ?

-Нөөцийг тооноос илүү эдийн засгийн үзүүлэлтүүдтэй уялдуулж тооцох учиртай. Энэ үүднээс гадаад валютын нөөцийг импорттой харьцуулахад дөрөвдүгээр сарын нэгний байдлаар 5-6 сарын импортыг даах хэмжээтэй байгаа. Өөрөөр хэлбэл, 5-6 сарын хугацаанд ам.долларын урсгал орж ирэхгүй байлаа гэхэд импортоо даах нөөц юм. Олон улсын жишгээр 3-4 сарын импортыг даах нөөцтэй байхад хангалттай гэж үздэг.

-Дуудлага худалдаагаар нөөцөө хэр нэмэгдүүлж чадсан бол?

-Арилжааны банкуудаас Монголбанкинд ам.доллар худалдах санал түлхүү ирж байгаа. Тэгэхээр дуудлага худалдаагаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн гэж хэлж болно. Манай арилжааны 16 банкнаас 7-8 нь дуудлага худалдаанд нэлээд идэвхтэй оролцож байгаа. Ойрын үед уул уурхай, газар тариалангийн салбарын үйлдвэрлэл эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор гадаад валютын эрэлт ихэсч тэр хэрээр дуудлага худалдаанд оролцох банкуудын тоо нэмэгдэх байх.

-Бусад улс оронд дуудлага худалдаагаар гадаад валютын арилжааг явуулдаг туршлага олон уу?

-Хамгийн ойрын жишээ нь Украйн, Унгар. Эдгээр орон дуудлага худалдааг амжилттай эохион байгуулж байсан туршлага бий. Ер нь олон оронд энэ арга хэмжээг авдаг.

Д.Элбэрэлт

Дугаар 064

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button