Ноолуурын салбарт дэмжлэг үзүүлье

Малчид бүтэн жилийнхээ өрхийн орлогын тэн хагасыг ноолуураар хавартаа нэг базаачихдаг болохоор бэлчээр тахалдаг хэмээн шоовдорлодог ямааг өсгөх болсон. Сүүлийн 10 жилд энэ сүргийн тоо огцом өсч 40 сая малын тал шахам хувийг эзлэх болжээ. Ийнхүү ямаа өсч үржиж, ноолуур бэлтгэн нийлүүлэгчид олшрохын хэрээр ноолуурын ганц Говь үйлдвэртэй өрсөлдөх олон үйлдвэрийг төрүүлсэн. Дэлхийд монгол брэндээрээ танигдсан манай томоохон үйлдвэрлэгч гэхэд л ноолууран бүтээгдэхүүнээ улиралд 40 тн-ын чингэлгээр экспортолж байна гээд бодоход дотоодын үйлдвэрлэгчдийн буянаар чамгүй валют гадаад худалдааны эргэлтээр орж ирдэг гэдгийг тооцоолоход хялбар. Ноолуурын улирал эхэлж байна. Самнасан ноолуураа шуудай шуудайгаар нь наймаалцдаг ноолуурын бизнес энэ жилийн хувьд малчдын санасан хэмжээнд ашгаа өгч чадахгүй нь бололтой. Учир нь ноолуурын ханш унаж малчдын төсөвлөсөн орлогын талыг нь нимгэлж орхиж буй гэнэ.

40 мянгаас хол давсан үнээр авч өгч сурсан кг ноолуур түүхий эдийн Эмээлт зах дээр өнөөдөр 23 мянган төгрөгийн ханштай байна. Ноолуурын ханш өсөх болов уу гэсэн горьдлоготой малчдын дийлэнх нь ноолуураа самнахгүй хүлээзнэхээр болжээ. Өвлийн турш 17 мянгаас хол даваагүй ноолуур өнгөрсөн долоо хоногт 28 мянга болж өссөн бол өчйгдрөөс таван мянган төгрөгөөр буурчээ. Энэ нь дол¬лар, юанийн ханш буурснаас гадна ноолуур бэлтгэхээр хятадууд олноороо хилийн дээс алхсантай холбоотой гэж ноолуурын наймаачид хэлж байна. Үйлдвэрлэгчид мөнгөгүйгээс ноолуураа алдаж байна. Дотоодын 20-иод ноолуурын үйлдвэр энэ цагаар түүхий эдээ базаадаг. Үнэ хямд дээр ноолуур татаад авъя гэхнээ мөнгөгүй таг суучихсан тул томоохон үйлдвэрлэгч Говь, Гоёо-гоос бусад нь ноолуурын зах зээлд оролцож чадахгүй байгаа аж.

Үйлдвэрлэгчид барааныхаа эргэлтийг сайжруулах үүднээс ноолууран бүтээгдэхүүндээ 50 хувийн хямдрал үзүүлсэн ч иргэд худалдан авах чадваргүйгээс агуулах дахь бараа дундрах нь бүү хэл бэлэн мөнгөний эргэлтгүй болсноо эзэд нь нууж хаалгүй хэлж байна. Энэ байдлыг ажсан урд хөршийн нөхөд бөөнөөрөө ирж манай ноолуурыг тонн тонноор нь дотоодынхоо зах зээл рүү нийлүүлж эхэллээ. Дотор ухаанаар тэд ажиллаж ноолуурын ханшийг дээш нь гаргахгүй улам үнэгүйдүүлж байна. Гадныхны таалдаг ноолуурын зах зээл хумигдах вий. Америк, европ, япон хэрэглэгчдэд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн манай ноолууран эдлэл аль ч улсын зах зээлд чамгүй үнээр борлогддог. Энэ чинээгээр үндэсний үйлдвэрлэгчид гадныхандаа ялангуяа хятадтай өрсөлдөж өрсөлдөөний үр дүнд хөрөнгөжиж техник, төхнологио хаана ч гологдохооргүйгээр шинэчилж чадсан.

Ингэснээр Монголын гадаад худалдааны эргэлтийн нэлээдгүй хувийг ноолууран бүтээгдэхүүний экспорт эзэлж улсад орох орлогыг нэмэгдүүлсэн байх учиртай. Банкны зээл зогссоноос улбаалан үйлдвэрлэгчид ноолуураа базааж чадахгүйдээ тулбал экспортоос олох ашиг төдийгүй гадаад зах зээлээ ч алдаж болохыг үгүйсгэхгүй. Монгол ямааны ноолуурын ханшийг унагаж хүссэн унээрээ авч байгаа урд хөршдөө найр тавьж хоолыг нь хямд бэлтгэж байхаар үйлдвэрлэгчдээ дэмжиж зээл олгох боломжийг төрөөс анхаарч үзэхгүй бол үйлдвэрлэгчид rap мухардаж гүйцжээ. Ганц тоо баримт дур-дахад, манай улсын нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 201.1 сая ам. доллараар буюу 46.4 хувиар буурчээ. Үүний 90.3 сая ба 44.9 хувь нь үнийн бууралт, харин 110.8 сая ам. доллар буюу 55.1 хувь нь биет хэмжээний бууралт аж.

Энэ нь гадаад худалдааны тэнцэл зөвхөн өнгөрөгч хоёрдугаар сарын байдлаар 24.4 сая ам. долларын алдагдалд хүргэсэн гэсэн үг юм. Жилийн дотор 50 хувь хүртлээ буурсан гадаад худалдааны энэ үзуүлэлтэдмэдээж ноолууран бүтээгдэхүүн нэлээд жин дарах нь ойлгомжтой.

Ноолуурыг амилуулдаг тэднийг санхүүгийн хямрал бүү дайраг. Гэтэл энэ жил үйлдвэрлэгчид ноолуур бэлтгэн авах мөнгөгүйгээс санхүүгийн хямралтай нүүр тулаад байна. Бэлтгэн нийлүүлэлтийн ид оргил цагаар санхүүгийн гачаалд ороод буй өнөөдрийн төрх гадаад худалдааны тэнцэл алдагдахад нөлөөлөхүйц болсон гэдгийг үйлдвэрлэгчид үгүйсгэхгүй байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дээрх тоо дараа жил дахин буурахаас хамгаалагдах ганц гарц нь хятадуудад ноолуураа алдахаас урьтаж үйлдвэрлэгчдэд бэлэн мөнгөний ядаж л богино хугацааны зээлийг банкаар дамжуулан хаврын энэ өдрүүдэд олгох ажлыг санаачлахгүй бол үйлдвэрлэгч ч, улс ч хохирч хоцрох вий дээ.

Гадаад зах зээлд тансаг хэрэглээ болсон ноолууран бүтээгдэхүүний үнэ ханшийг сонирхуулахад 30 хувийн ноо¬лууран орцтой S хэмжээтэй цамц Германд 100 м. доллар байдаг гээд бодвол 100 хувийн ноолууран цамц ямар үнэтэй байх нь ойлгомжтой. Дэлхийн дундаж хөрөнгөтэй баячуудын эхнэр 25000 ам.долларын үнэтэй ноолууран даашинзаар гангардаг болохыг нэгэнтээ уншиж байснаа санахад манайх бүтээгдэхүүнээ энэ дайнд үнэрхдэггүй юм аа гэхэд 1600 ам. доллараар нийлүүлэх гадаад зах зээл байгааг ноолуурын үйлдвэрийн захирал хатагтай саяхан ярьж байсан. Манайхан одоохондоо 1000 давсан үнээр бүтээгдэхүүнээ гаргаж чадаагүй ч тиим зах зээл ойрхон байна. Гэтэл мөнгөгүй гээд түүхий эдээ гадныханд алдах ийм арчаагүй арилжаа наймааны ухаантай улс манайхаас өөр байхгүйг бүгд мэднэ. Мэддэг мөртлөө алдаад суудаг цаг хугацаа хэзээ төгсгөл болох вэ.

Ж.Мягмарсүрэн

Дугаар 064

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button