УИХ-ын дарга Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай уулзлаа

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Айвенхоу Майнз компанийн ерөнхийлөгч Жон Макен, дэд ерөнхийлөгч Жон Фогнани, Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, гүйцэтгэх захирал А.Мөнхбат нар ирсэн бол мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Г.Занданшатар, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу нар байлцлаа.

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ авч үзэж, намын бүлэг, Байнгын хороодын хурлаар тодорхой ярилцсан. УИХ-ын ажлын хэсэг ч нарийвчлан судалж, танилцсан. Гэрээг аль аль талдаа харилцан ашигтай, үр өгөөжтэй байлгахыг эрмэлзэж байгаа. Иймээс гэрээг улам боловсронгуй болгох, гэрээний төслийн талаар харилцан ойлголцох үүднээс ийм уулзалт хийх нь чухал байгаа юм гэж УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Тэрбээр УИХ гэрээг батлахын төлөө байна. Иймээс хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад байгаа. Намын бүлэг, Байнгын хорооны хуралдааны явцад нягталж үзүүштэй зарим асуудал байна гэж үзсэн байна. Эдгээрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо авч үзээд шаардлагатай асуудлыг Засгийн газарт танилцуулах байх гээд Оюутолгой ордын үр өгөөж, Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар санал бодлоо хэллээ.

Юуны өмнө Оюутолгой төсөлд Монголын талын эзэмших хувь хөрөнгийг санхүүжүүлэх нөхцөлийн талаар анхаарах зүйл байна гэж үзэж байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчаас Монголын талын эзэмших 34 хувийг санхүүжүүлэхээр олгож байгаа зээлийн хүү өндөр байна. Иймээс зээлийн хүүг багасгахыг хүслээ. Мөн нөөц ашиглалтын татварыг гэрээнд тусгасныг сайшаагаад гэхдээ энэхүү татварыг ойрын ирээдүйд авах боломж муутай тул нөхцөлийг хөнгөвчлөх талаар анхаарах нь чухал байна. Нэгэнт эл орд нь нөөц ихтэй, агуулга сайтай, зэсийн эрэлт цаашдаа өснө гэж хаана хаана үзэж байгаа болохоор зэс хайлуулах үйлдвэр барих сонирхолтой байгаагаа хэллээ.

үideo1

Түүнчлэн гэрээнд Монголын талын авах татварыг хэмжээг 68 хувиас хэтрэхгүй гэж хязгаарлаж өгсөн байна. Тэгвэл Монголын талд ногдох татварын доод хэмжээ ч бас тодорхой хувиас доошлохгүй гэдэг хязгаар тавьж өгч болмоор санагдаж байна.Жишээ нь, Монголын талын өгөөж ашгийн 55 хувиас доошгүй байна гэвэл хоёр тал бие биедээ шударга байдлаар хандсан хэрэг болно гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. Мөн ногдол ашгийг гуйвуулахад татвараас чөлөөлөх биш олон улсын жишгийн дагуу зохих хэмжээний татвар авч байхаар тохирох нь зүйд нийцнэ гэж үзэж байгаагаа хэллээ.

Айвенхоу Майнз компанийн ерөнхийлөгч Жон Макен хэлэхдээ, бид Засгийн газартай урт удаан хугацаанд хамтран ажилласны үр дүнд аль аль талын ашиг сонирхолд нийцсэн гэрээ болсон гэж үзэж байгаа. Мэдээж бидэнд харилцан ойлголцоход амаргүй асуудал олон байсан. Дэлхийн туршлагатай шинжээчид ч Монголын Засгийн газарт үр өгөөжтэй гэрээ болсон гэж дүгнэж байгаа.

Дэлхийн банк, санхүүгийн хямрал болж буй энэ үед энэ төслийг даруйхан хэрэгжүүлж эхлэх нь чухал юм. Манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл ч өнөөдөр энэ төслийг бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлж эхлэх цаг нь болсон гэж үзэж байгаа. Төслийн ажил анх эхэлсэн 2003 онд дэлхийн зах зээлд металлын үнэ доогуур байснаа өсч эхэлсэн ч өнөөдөр дахиад уналтын байдалд хүрлээ. Үнийн энэ бууралтын үед уурхайг барих нь зөв юм. Тэгвэл үнийн дараагийн өсөлтийн үед бид хожих болно. Гэрээ ойрын хугацаанд батлагдаж, санхүүгийн эх үүсвэрээ шийдвэл энэ зунаас уурхайн барилгын ажлыг эхлүүлнэ. Ингэснээр олон монгол хүн ажлын байртай болох юм. Ер нь бидний гол зорилго бол энэ үйлдвэрийг дэлхийн хэмжээний гурван том топ үйлдвэрийн нэг болгох явдал. Бидэнд тийм туршлага, боломж, нэр хүнд бий гэлээ.

Харин гэрээний төсөл нь хоёр тал харилцан тохиролцож хийсэн, цогц зүйл. Аль нэг заалтыг нь шууд өөрчлөх боломжгүй, эсвэл бүр шинээр эхлэхэд хүрнэ. Монголын талын эзэмших 34 хувийг санжүүжүүлэх хөрөнгийг Монголын Засгийн газар биш хөрөнгө оруулагч тал гаргаж байгаа учраас Монголд ямар ч эрсдэлгүй. Нөгөө талаар ордын ихэнх нөөц 1-2 км-ийн гүнд байгаа учраас хөрөнгө оруулагч тал ихээхэн эрсдэл үүрч байгаа гэдгийг ч тэрбээр онцолж байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button