Сайхан уулыг муухай болгох нь

Бууцыг нь авч болсон юм чинь медалийг нь ч авна гэж зүтгэж мэднэ. Монгол нутаг дээрх лицензээ буцаавал бид нутаг дээрх медалиа авна гэхээс сийхгүй юм болж байна. Н.Түвшинбаяр газар газрын хүчтэнүүдийг татами дээр нүүрээр нь тэнгэр харуулж алтан медаль авсан. Захирал Юн Фэй Чэн бол Ашигт малтмалын газрын экс даргын толгойг эргүүлэн лиценз авсан байх гэж хардаж байна. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Билэгсайхан нэг суудал дээрээ хоёр хөрвөөдөг дархан мэхтэй хүн юм. Эс Эм Ай тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг хугацаа хожимдуулсан учир Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр лицензийг нь цуцалжээ. Ж.Билэгсайхан дарга ч харъяа албаныхаа шийдвэрийг нотолж, Юн Фэй Чэн захирлын лицензээ сэргээлгэх хүсэлтийг хүлээж авахгүй гэж бүр өөрийнхөө гарын үсэгтэй албан бичгээр өөрөө мэдэгдэж байжээ.

Төлбөрийн баримтаа авчирч өгсөн өдрөөр нь хугацааг тооцдог хуулийн заалтыг барьсан нь тэр. Банкаар хэзээ шилжүүлсэн нь хамаагүй, баримтаа авчирч тушааж байж баталгаа нотолгоотой болдог хуультай. Гэтэл 13 хоногийн дараа Ж.Билэгсайхан захирал хятадууд Н.Түвшинбаярын медалийг манайх гээд буцаачихна гэж айсан уу, яасан Юн Фэй Чэний лицензийг сэргээжээ. Өөрийнхөө эсэргүүцээд байсан юмыг өөрөө дэмжээд унасан хэрэг л дээ. Банкаар хугацаанд нь төлбөрөө шилжүүлсэн нь тогтоогдож байх тул баримтаа авчраагүй н ьогт падлий алга гэсэн тушаал гаргажээ.

Булган аймгийн Сайхан суманд л гэхэд ашиглалт, хайгуулын 16 лицензийг гадаадын компаниудад олгосон байна. Нутгийн иргэд залуус нь хайр сэтгэлээ илэрхийлэх, малчид хэдэн сүргээ хариулах, бүр наадмаа хүртэл лицензтэй талбайн завсар хоорондуур хийхдээ тулсан нь энэ юм. Олимпийн аваргын бууцыг цаашид Хятадын иргэн Юн Фэй Чэний нэрэмжит талбай гэж нэрлэхээр боллоо. Энэ шүтээнт онгон уулын газар шороон дээр улсын баатар Б.Лхагвасүрэн, Ж.Нэхийт нар төржээ. Тэд эцсийн эцэст буруу талтай байлдсан болчих гээд байдаг.

Дугаар 22/3147/

ӨӨР МЭДЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button