Э.Yржинханд Шүлэг бол миний сэтгэлийн гүнээс ундарч буй рашаан

Хоёрдугаар ангидаа сурагчийн ширээнээс анхны шүлгээ бичсэн гэж хэвлүүхэн өгүүлэх энэ бүсгүйн шүлгүүдээс залуу насны нандин эрхэмсэг олон чанар харагдана. 2004 онд Отгонтэнгэр их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж англи хэл эзэмшин амьдралын их замд өөрийнхөөрөө зурж, төсөөлж яваа залуу шүлэгчтэй уран бүтээл ийн яриа өрнүүлснээ хүргэе.

-Даашинз чинь ямар өнгөтэй бол чиний сэтгэл улам илүү гэгээлэг болдог вэ?

-Гоёмсог даашинз гэдэг яах аргагүй бүсгүй хүний сонирхох зүйлсийн нэг л дээ. Сайхан даашинз өмсөөд явахад сэтгэл хангалуун байлгүй л яахав. Гэхдээ зөвхөн даашинзны өнгөнөөс хамааран сэтгэл минь гоё болно гэдэг нь миний хувьд жаахан өрөөсгөл санагддаг гэх үү дээ.

-Шувууд буцахаар гуниглалаа гэж хүмүүс хэлдэг. Чи бас адил уу?

-Навчис шарлан газарт унах, настны тэргүүнд буурал сууж, намрын шувууд буцах нь өөрчилж болшгүй орчлонгийн жам. Тиймдээ ч шувууд буцахаар өөрийн эрхгүй гунигт автаад, тэдний даль жигүүрт нь шүлэг даймаар санагддаг даа.

… Амьдралын зөргөөр дуулалдан одсон cap жилүүд

Ахиад зуу зуунаар давтагдана гэж үү дээ

Орчлонгийн жамаар уйлалдан ирсэн зовлонт зүрхэс

Он цаг улирсан ч эргэж мэндлэнэ гэж үү дээ

Тийм ээ, уйлаад л үлдэхэд эргэж ирээгүй шүү дээ

Уйтгар сөгнөсөн шаргалхан намрын шувууд минь

Дуулаад л хоцроход нуур нь царцсан шүү дээ

Уянга сөгнөсөн гэгэлгэн салхины урсгал минь …гээд л шүлэг хэлхээд баймаар хөнгөн гуниг төрдөг юм.

-Ямар үед голдуу шүлэг бичдэг вэ. Чиний хайртай яруу найрагч?

-Би хувьдаа шүлэг бичихэд яагаад ч юм тодорхой он цагийг хүлээх ч юм уу, орон зайд баригддаггүй. Энэ бол миний сэтгэлийн гүнээс ундарч буй рашаан, тэндхийн тэнгэрээс нь хаялж буй хур, мөн бодлын минь төглөөс дөрвөн улирлыг үл хамааран нахиалдаг цэцэг жимс, моддын адил юм даа. Хайртай яруу найрагч гэвэл олон байнаа. Ахмад үеэс Д.Равжаа, Р.Чойном, Ш.Дулмаа, Ч.Дагвадорж гуай гээд л. Гадаадаас С.А.Есенин, А.С.Пушкин, Элизабет Бишоп. Мән Б.Лхагвасүрэн, Л. Өлзийтөгс, Сүглэгмаа гээд онцгой мэдрэмжтэй хайртай яруу найрагчдыгаа нэрлээд барахгүй байх аа. Ийм хүмүүсийн шүлгэнд уярч, ухаарч явах дуртай.

-Байгалийн ямар үзэгдэл чамд хамгийн их сайхан санагддаг вэ. Бас ямар үед таагүй санагддаг вэ?

– Амьд мэнд алхаж яваа бүх л хугацаандаа, дараа нь энэ амьдралаасаа хойш ч гэсэн бид байгаль эх, тэнгэр газартай салшгүй холбоотойн учир гэгээн цэлмэг, бас бүүдгэр бүрхэг байхын аль аль нь надад хүний сэтгэлийн хөдлөл мэт санагддаг. Өглөө эртийн тунгалаг агаар мән жин үдийн цэлмэг хөх тэнгэр, жаргахын өмнөх нарны гэрэл зулай дээрээс ивээх нь ертөнц аз жаргалаа бидэнтэй хуваалцаж байх шиг. Аадар шаагин цахилгаан цахилж, эсвэл нүүр нүдгүй цасаар шуурах нь ч түүний гоморхол, хилэгнэл мэт бодогддог. Хаялан буух цас бороогоор дамжин байгаль эх уйлан хайлж, гунигаа тайлан цэлмэх шиг гэгээн. Тиймээс ч энэ бум түмэн үзэгдлийг ангилж надад тэр нь сайхан, энэ нь таагүй санагддаг гэхээсээ илүү байгаль эх, хурмаст тэнгэрийг би хүн, хүний сэтгэлтэй зүйрлэж ойлгодог доо.

….Хувирашгүй мөнх оршиж орчлонг дээрээс тольдох

Хурмастын их гуниг ямар гэгээхэн юм бэ

Уйлахдаа асгарах уяралд нь сэтгэл минь өмөрч

Урсах борооны дусал тэнгэрийн нулимсыг би амслаа гээд та миний номыг уншаад энэ асуултын хариуг улам их мэдэх болно.

-Шүлэг чинийхээр юу вэ?

-Энэ тэнгэрлэг, яруу сайхныг эгэл жирийн би тодорхойлно гэвэл ахадсан хэрэг болох биз ээ. Зүгээр л бодлоо хэлэхэд энэ бол хүний оюун санааны дотоод ертөнцөд нэвтэрч, тэнд бүрэлдэн буй ухаарал, ганцаардал, баяр баясгалан, уйтгар гуниг гээд тэр нарийн нандин бүх мэдрэмжийг илэрхийлэн гэрэлтүүлэгч оюуны рашаан гэж боддог. Энэ рашаанаар хүн төрөлхтөн ундаалсаар ирсэн, цаашдаа ч мөнхөд уншиж, гэгээн мэлмийгээ гэрэлтүүлж байгаасай гэж хүсдэг. Шүлэг гэдэг миний сэтгэлийн өчил юм даа.

-Бүжигчин байсан бол гэж бодож байсан үе байдаг уу?

-Сонирхолтой асуулт байна. Нэг талаараа амьдрал өөрөө бүжгийн талбай, харин би өөрийгөө үнэхээр бүжигчин гэж боддог шүү. /инээв/ Гэхдээ амьдрал гэдэг тайзан дээр хосоороо, олуулаа, эсвэл ганцаараа, бусадтай хөл нийлүүлэн бас гоцлож үхэн үхтлээ бүжиглэдэг болохоор бид бүгдээрээ амьдралын бүжигчид биш гэж үү.

-Чи үүл нүүгээд тэнгэр бүүдийсэн ч баяр хөөртэй хэвээрээ байж чадах уу?

-Үүл нүүж, тэнгэр бүүдийх нь байгалийн араншин. Тиймээс баяр хөөртэй, эсвэл уйтгар гунигтай байх нь тухайн цаг үеэс хамаардаг шиг санагддаг. Ингээд бодоход, настан буурлаа хөдөөлүүлээд нулимсаа залгин буцаж явахад нартай өдрийн цэлмэг тэнгэр хүртэл гунигтай санагддаг, дурлалд баясаад хөөр болон очиж явахад жавар тачигнасан цасан шуурганд хүртэл түүндээ хүрэх зам дулаахан бас дардан мэт санагддаг тийм л хорвоо шүү дээ.

-Залуу насыг шүлэгч бүсгүй Та гоё үгээр хэлнэ үү?

-Залуу нас цэцгийн адил гэдэг үгтэй санал нийлдэг. Хүний амьдралд зуурхан төдийд зурайж одох оч мэт илч, гэрэл гэгээ бас мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хийж бүтээх эрч хүч хайрладаг их боломж юм уу даа.

Баярлалаа, уран бүтээлийн амжилт хүсье.

Эрхэмсэг нэгэн бүсгүй билээ

Энгүй хайрын давалгаа эргээ даван цойлж

Эмзэг бяцхан зүрхийг минь цохилон асаж

Эрх танхил жиргэх дурлалын шувуухай

Эх дэлхийгээр самнан чамайг хайж гэмээнэ

Энэлэнгийн сүүдэрт жиндсэн ч эвий ганцаар гунигласан ч

Ихэмсэг харцаа буулгаж эрийн өмнө сөхрөхгүй

Эрхэмсэг нэгэн бүсгүй билээ би

Элгээ эмтлэн шаналж ганцаардлын далайд хөвж

Дурлалын салхинд сульдаж үгээ асгалгүй уйлавч

Эр хүн таны дэргэд гунигаа дотогш юүлж

Эгэл бүсгүй жудгаа ижий шигээ дээдэлж гэмээнэ

Энэлэнгийн сүүдэрт жиндэж эвий ганцаар бэдэрсэн

Ихэмсэг харцаа буулгаж чиний өмнө сөхрөхгүй

Эрхэмсэг нэгэн бүсгүй билээ би

Эх Бөртэ Үжиний энэрэл хайрын үргэлжлэл

Эрэлхэг Мандухай хатны гоо харцны тусгал

Эртнээс нааш өвлөсөн нандин сэтгэлийн нууцаа

Эгэл сэтгэлийн чинадаас дээжлэн өргөж гэмээнэ

Энгүй уужим ухаанаар жаргалын наран мандаадаг

Эр хүн таныг зүрхэндээ, бишрэн хайрладаг тийм л

Эгэл жирийн агаад эрхэмсэг нэгэн бүсгүй билээ би

2009.03.12

Учирч амжаагүй хань минь

Уул усны дэргэдэх ургамлын сайхныг биширч

Учрал зөгнөвч учирч амжаагүй хань минь ээ

Ухаан бодлын хязгааргүй далайдаа

Ургуулан төсөөлж явна уу намайгаа

Уруудаж өгсөх амьдралын шуурганд

Уйтгарт автан ганцаардаж явна уу эсвэл

Учирч амжаагүй хань минь ээ

Уруулаа болоод сэтгэлээ чамдаа хадгалж

Уулзах мөчийг тээж ирэх шувуудыг

Угтан тосож итгэл өвөрлөн явнаа би

Урган соёолох нялх нахиат хавар шиг

Уужуу ухаандаа бодлын цэцэге тариад

Учиг хэлхэж ерөөл өргөн явна уу чи минь

Учирч амжаагүй хань минь ээ

Чи хэн ч байж мэднэ тэр хувь тавилангийн хэрэг

Чи хэзээ ч таарч болно тэр цаг хугацааны хэрэг

Чи хаанаас ч ирж магад тэр харгуй замын хэрэг

Чи хэний ч үр байж мэднэ тэр заяа төөргийн хэрэг

Чи хань минь л байж таарна тэр хайр сэтгэлийн хэрэг

Чин зүрхээрээ ижилсэх нь харин чи бидний хэрэг ээ

Учирч амжаагүй хань минь ээ

2009.03.13

Эх орон таныгаа

Дээдлэе, эх орон Таныгаа дээдлэе

Дэлгэрч бас хагдарч түмэн намтраа үлдээхдээ

Дээр орших гэгээн, хурмастын дайтай дээдлэе би

Дэврэн хуйлрах амьдралын шуурганд аргахад минь

Дэргэдээс тэтгэх хайрын рашаанаас ундаалж

Дуулж уйлан Тандаа зоргоор эрхэлсэний учир

Дэндүү уужим эх орноо эцэг шигээ дээдлэе би

Энхрийлье, эх орон чамайгаа энхрийлье

Эвлэрч бас эвдэрч мянган түүхээ шивнэхдээ

Энэрлийн их далай ижий шигээ энхрийлье би

Эгшиг дуутай хослох гэгээн дурлалд учруулж

Эгэл нэгэн насныхаа хамаг нууцыг хуваалцаж

Энэлэл баяслын алинаас нь ч ухаарал өвлөсний учир

Энгүй хайрын ундраа амраг шигээ энхрийлье би

Аргадъя, эх орон чамайгаа аргадая

Алдаж бас онож өвөр дээр чинь танхил өсөхдөө

Андуу гишгэлсэн цэцэгсийн тоогоор аргадъя би

Амьтан бүхэн чам дээр дураараа туучиж

Амьгүй нь хүртэл элгэнд чинь нойрсож

Арван мянганы хатуу бэрхэд зүдэрсэний чинь учир

Алив эх орон минь чамайгаа эрх хүүхэд шиг аргадъя би

Сөгдөө эх орон Танаа мэхийн сөхөрье

Сөрж бас уруудаж буман зовлонгоо тоочихдоо

Сүр хүчит эх орон Танаа сүслэн мөргөө би

Санаан зоргоор бүтээгүй өчнөөн юманд гоморхож

Сайн муугийн шалгуурт нь тэнцэж ядан дэнжигнэж

Cap нарны алинд ч өлмийд тань оршихын учир

Сайхан эх орон Танаа бишрэн сөгдөе би

2009.03.11

Б.Төгсжаргал

Дугаар 064

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button