Засгийн газрын хуралдаанаар юу хэлэлцэв

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.

Үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан харилцаа, холбооны сүлжээнд холбогдох, түүнийг хуульд заасан зорилгоор ашиглах боломжгүй байгаа учир хуулийн төсөлд техникийн иж бүрдлээр хангагдаагүй хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл өгөхөөс татгалзах, үйлчлэгч нь Үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтныг хуульд заасан журмын дагуу харилцаа холбооны сүлжээнд холбох, түүнийг хуульд заасан зорилгоор ашиглах нөхцөл, бололцоогоор хангах үүрэгтэй байхаар тусгалаа.

Хүний эрхийн төлөө 65 байгууллага ажиллана

Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг 2009-2010 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлав. Төсөлд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 51 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 100 арга хэмжээг 20 байгууллага хариуцан зохион байгуулахаар, 45 байгууллага хамтран ажиллахаар тусгажээ.

Тухайлбал нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамгийн олон буюу 19 арга хэмжээ зохион байгуулах бол Хууль зүй, дотоод хэргийн яам 11, эрүүл мэндийн чиглэлээр 9 арга хэмжээг хийхээр болов.

Малчдын талаар тусгай бодлого баримтлана

Малчид, малчин өрхийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Тогтоолын төсөлд уг бодлогын эхний үе шат буюу 2009-2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2009 оны 2 дугаар улиралд багтаан батлан хэрэгжүүлэх арга хэмжээ авах, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгах заалтууд орсон байна.

Малчид, малчин өрхийн талаар төрөөс баримтлах бодлого нь малчдыг орон нутагтаа тав тухтай амьдарч ажиллах, ядуурлаас ангид байх, нийгмийн хамгааллын баталгаа бий болгоход чиглэгдсэн эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг сайжруулж, бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн борлуулах зах зээлийн оновчтой тогтолцоо бий болгох зорилготой юм.

-УИХ-ын гишүүн Р.Рашийн санаачлан боловсруулсан Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд уг хуулийн төслийг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

-УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн санаачлан боловсруулсан Монгол Улсын эрүүгийн төрөлжсөн хуулийн төслийг хэлэлцээд Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчлэн өөрчлөх шаардлагагүй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

-Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн төслийн тухай хэлэлцээд төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.

-Монгол орны цөлжилтийн явц, шалтгаан, түүний эрчийг сулруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт болон Усны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилтын тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн илтгэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн төслийг хэлэлцээд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хуралдаанд оруулахаар боллоо.

-Олон улсын Далайн байгууллагын Далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлах тухай 1976 оны конвенци болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 1996 оны протоколд Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзэв.

-УИХ-аар хэлэлцэгдэж буй Монгол улсын 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Сангийн сайдын багц дахь зарлагын хэмжээг бууруулах саналыг дэмжиж, гадаад зах зээлд гаргах Засгийн газрын бондын хэмжээг Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрт нийцүүлэн, бондын хүүгийн 2009 оны зардалыг 20 тэрбум төгрөгөөр бууруулах нь зүйтэй гэж үзэж уг саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд уламжлахаар тогтов.

-Агаарын харилцааны тухай Монгол улсын Засгийн газар, Европын Хамтын нийгэмлэгийн хоорондын хэлэлцээрийг байгуулах тухай хэлэлцээд дэмжиж, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

-Химийн хорт бодисоор бохирдсон шлам, ул хөрсийг саармагжуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2008 оны 127 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Засгийн газраас холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөв.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button