Мал бус хүн төхөөрөхөд амар болжээ

Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд ардчилсан Монгол Улсад санаанд оромгүй хар өдөр тохиож таван хүн алтан амиа алдсан. Түүний дараагаас шил шилээ дарсан жигшүүрт хэрэг гарсаар байна. Зөвхөн өнгөрсөн сард гэхэд л Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 10 дугаар гудамжнаас хүний толгой олсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийн газарт үзлэг хийхэд 40-50 орчим насны эрэгтэй хүний толгойг цагаан өнгийн мяндсан шуудайнд боогоод торонд хийж хаясан байсан. Мөн Чингэлтэй дүүргийн III хорооны нутагт байрлах хуучнаар Хөнгөн хүнсний үйлдвэрийн 30 айлын хоёрдугаар орон сууцны доод хонгилд хүн амины онц хэрцгий хэрэг гарсан. Алуурчин этгээд 44 настай О-гийн гэдсийг нь хүүлж, бүдүүн гэдсээр хоолойг нь ороосон байсан гээд хэлэхэд ч жихүүдэс хүрмээр хэрэг олныг сэрдхийлгэв. Арай ч дээ, мал төхөөрч чадахгүй монголчууд хүн хөнөөх тийм амархан болсон гэж үү.

Хөнөөх хөнөөхдөө зэрлэг артаатнаас ч гарамгүй жигшүүртэйгээр шүү. Өнгөрсөн сарын 14-нд Баянгол дүүргийн XIX хороо, 5Ь дугаар байранд таван настай хүүхдийг зэрлэгээр хөнөөж, гэрээс нь их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гэмт хэргийн шалтгаан нь шунахайн сэдэлттэй холбоотой гэж үзсэн. Хэдхэн халтар төгрөгний төлөө нялх хүүхдийн амийг хөнөөлөө гэж бодохоор өр өмрөх юм. Арай ч дээ гэхээс өөр юу хэлэх билээ. Нүгэл нь нүдээрээ гүйсэн алуурчинг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилсны дүнд баривчилсан. Онц ноцтой хэрэг гарахад юу нөлөөлж байна гэсэн асуудал зүй ёсоор урган гарч байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эдийн засгийн хямрал нөлөөлж буй гэнэ. Мөн ажилгүйдэл, ядуурал болон нийгэм эдийн засгийн олон зүйлээс болж гэмт хэргийн гаралт ихэсч байна. Ажилгүй залуус санаагаар унаад архи ууна. Архи уугаад хэрэлдэж зодолдоод гэмт хэрэг үйлдэх явдал их байгаа аж. Үүнээс нэгэн асуудал урган гарч байгаа юм.

Хүн болгон эрдэм боловсролтой байх албагүй. Гагцүү хүн чанар, ухамсраа уландаа гишгэж болохгүй гэдгийг л ухамсарлах хэрэгтэй. Гуравхан сая хүрэхгүй хүн амтай манай улсад ийм жигшүүрт хэрэг газар авах нь мөхлийн нэг шалтгаан болж ч мэдэх юм. Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэгчээр дээрх жигшүүрт хэргийг судалж үзэхэд таньдаг хүнээ хөнөөсөн нь багагүй хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал, Т гэдэг хүний толгойг тастсан А.Энхээ гэгч эртнээс талийгаачийг мэддэг, бие биенийхээ ах дүүсээ таньдаг нэгэн байх жишээтэй. Зэвсэглэсэн дээрэмчид ч мөн нутаг нэгтнээ бэл бэнчинтэйг нь мэдэж дээрмийн хэрэг үйлдсэн.

Ер нь дан ганц онц ноцтой гэмт хэрэг ч бус хүчингийн хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, 10 гаруй хувиар өссөн байх юм. Дээрх хэрэгт ихэвчлэн бага насны охид, өөрийгөө хамгаалах чадваргүй эмэгтэйчүүд байдаг. Ингээд бодохоор өнөөдөр хүнд итгэхэд бэрх болжээ. Оюун ухаан, ухамсараараа адгуусан амьтдаас ялгардаг хүн өнөөдөр адгууснаас дор авир араншин гаргаж байгаа нь гутамшигтай санагдана. Эдийн засгийн хямралыг зэрлэг араншнаар хариулна гэвэл эндүйрэл. Жаахан ч гэсэн хүн чанараа авч үлдэхсэн дээ. Нарны амьдрал зохихгүй, бол нарсны амьдралдаа хүмүүжээсэй л гэж залбирч суухаас өөр арга алга.

Б.Анхцэцэг

Дугаар 048 /974

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button