Иргэдийг өнгөлсөн төмрөөр хуурахаа болиоч ээ

Тэгвэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр ямар хүн бэ. Сүүлийн үед төрийн ордонд Ерөн¬хийлөгч шагнал гардуулаад завгүй байгаа бололтой. Шагнал авч буй иргэд Ерөнхийлөгчийн өмнө толгой мэхийн залбирч, энгэртээ ямар нэг өнгөлсөн төмөр зүүцгээнэ. Ардын ч бай гавьяат ч бай одон медаль гялалзуулах хүмүүс хөөр баяртай харагдана билээ.

Социализмын үед Орос манай хоёр хүмүүстээ энгэр дүүрэн одон медаль зүүж хууран мэхэлдэг байв.

Монголын сонгогчдын 50 хувийг ардын, гавьяат, бас одон медаль шагнасан бол Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр олон санал авах магадлалтай биз. Ер нь, Ерөнхийлөгчийн вант улс, УИХ-ын вант улс, Засгийн газрын вант улс байгуулж төсвийн мөнгийг олон тэрбумаар үрэхийн учир юусан билээ. Иймээс Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа толгойлж эрх мэдэлтэй, эрч хүчтэй байхгүй бол бэлгэ тэмдгийн маягтай төмөр гардуулдаг хүнээр юугаа хийх вэ. Монголын ард түмний 35 хувь ядуу, зүдүү амьдарч байгааг юугаар зөвтгөх вэ. Ард түмний маань нэг хэсэг хятад спиртэнд хордож үхэж, хулгайч, дээрэмчин байгааг таны зөвлөхүүд хэлж яавал зохилтойг сануулахгүй бодит амьдралыг нуудаг хэрэг үү.

Эх орны минь тал гаруй хувь нь лиценз гэдэг зөвшөөрлийн бичгээр цөлмүүлж, археологийн үнэт олдвор сүйрч байгааг таны бялдууч зөвлөхүүд сануулж арга хэмжээ авахуулахгүй өдий хүрэв үү. Эх орноо, хүнээ гэсэн төрийн тэргүүний бодлого үгүйлэгдэж байгаа хэрэг. Сайхан Монгол орон яр шархтай болсон мэт, ухсан нүх овоолсон шороогоор дүүрч, цианит натрид хордсон ард иргэд амгалан тайван амьдрах боломжгүй боллоо. Бэлчээрийн 70 гаруй хувь цөлжиж, ус мөрөн ширгэж, малчид ядуурч байна. Бороо гоулд-ын хулгайчид олон тонн алтыг маань зөөгөөд аваад явчихлаа. Өмнөговийн Гурвантэс сумын овоогоос, бас Тавантолгойн нүүрсийг Хятадын том машинаар ачиж, зөөгөөд байхад учир начрыг олж хариуцах хүн алга. Оюутолгойн удирдлага лицензийг маань Хятадад зарж мөнгө босгоод байна, Ингээд л ард бид төрийн ноён нуруутай, төрийн хар хүний эрэлд мордож байгаа юм. Шударга, зарчимч, хүмүүнлэг, эх орныхоо төлөө өөрийгөө ч золиослоход ч бэлэн эрхэм хүн хэрэгтэй боллоо.

Шинээр сонгогдох Ерөнхийлөгч Гүйцэтгэх засаглалаа толгойлдог, шулуун шударга, эрч хүчтэй ажиллаж, эх орон, ард түмнийхээ төлөө эргэлт буцалтгүй ажиллах хүн хэрэгтэй. Тиймээс УИХ-аас Үндсэн хуулийг өөрчилж, Гүйцэтгэх засаглалыг Ерөнхийлөгч удирдан залвал олон тэрбум төгрөг хий үрдгийг өөрчилж болно. УИХ ийм өөрчлөлтийг яаралтай, зоригтой хийвэл сайнсан.

Ерөнхийлөгчийг сонгоход дөрвөн тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Энэ байдлаараа явбал засаглалын давхардалд ийм хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулна. УИХ-д суудалтай нам л Ерөнхийлөгчид гишүүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Иргэд бид нэр дэвшүүлэх ямар ч эрхгүй байгааг ардчилсан сонгодог арга гэж үзэх үү.

Хоёр чавганц уралдахаар нэг нь түрүүлж таарна. Үүн шиг энэ хоёроос сонго гэж сонгогч бидэнд тулгах нь хэр зөв шийдэл юм бол.

Иргэн Т.БААВАА

дугаар 067/646/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button