Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Айвенхоу Майнз компанийнхан Д.Дэмбэрэлтэй уулзав

Гэвч энэхүү төсөл манай талд ашиггүй, зарим нэг зүйл дутуу байснаас багагүй хэл ам дагуулж, гишүүдийг бухимдуулсан билээ. Тиймээс уг төслийг хэлэлцэхээс татгалзаж, зарим нэг заалт нэмэх шаардлагатай гэж үзэн буцаагаад байгаа. Төсөлд өөрчлөлт хийх гэж байгаатай холбоотойгоор Айвенхоу Майнз компанийн удирдлагууд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй өчигдөр уулзав. Уулзалтад Айвенхоу Майнз компанийн ерөнхийлөгч Жон Макен, дэд ерөнхийлөгч Жон Фогнани, Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, гүйцэтгэх захирал А.Мөнхбат нар ирсэн байлаа. Уг төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар УИХ-д өргөн барьж, намын бүлэг, Байнгын хороодын хуралдаанаар ярилцаж, УИХ-аас ажлын хэсэг томилсон. Тус ажлын хэсгийнхэн төслийг нарийвчлан судалж, танилцан зарим нэг өөрчлөлт, засвар хийж байгаа юм. Ерөнхийдөө аль аль талдаа харилцан ашигтай, үр өгөөжтэй байлгахыг эрмэлзэх ажээ.

УИХ-ын дарга УИХ гэрээг батлахын төлөө байна. Иймээс хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Намын бүлэг, Байнгын хорооны хуралдааны явцад нягталж үзүүштэй зарим асуудал байна гэж үзсэн байна. Эдгээрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо авч үзээд шаардлагатай асуудлыг Засгийн газарт танилцуулах байх гэж хэлэв. Юуны өмнө Оюутолгой төсөлд Монголын эзэмших хувь хөрөн-гийг санхүүжүүлэх нөхцөлийн талаар анхаарах зүйл байна гэж үзэж байлаа. Тухайлбал, хөрөнгө оруулагчаас Монголын талын эзэмших 34 хувийг санхүүжүүлэхээр олгож байгаа зээлийн хүү өндөр. Иймд зээлийн хүүг багасгахыг хүссэн юм. Мөн нөөц ашиглалтын татварыг гэрээнд тусгасныг сайшаагаад гэхдээ энэ татварыг эхний жилүүдэд авах боломж муутай тул нөхцөлийг хөнгөвчлөх талаар анхаарах нь чухал аж. Оюутолгойн орд нь нөөц ихтэй, агуулга сайтай, зэсийн эрэлт цаашдаа өснө гэж үзэж байгаа болохоор зэс хайлуулах үйлдвэр барих сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Гэрээнд Монголын талын авах татварын хэмжээ 68 хувиас хэтрэхгүй гэж хязгаарлаж өгсөн байна. Тиймээс Монголын талд ногдох татварын доод хэмжээ ч бас тодорхой хувиас доошлохгүй гэдэг хязгаар тавьж өгч болох юм байна. Ногдол ашгийг гуйвуулахад татвараас чөлөөлөх биш олон улсын жишгийн дагуу зохих хэмжээний татвар авч байхаар тохирох нь зүйтэй гэж үзэв.

Айвенхоу Майнз компанийн ерөнхийлөгч Жон Макен Бид Засгийн газартай урт удаан хугацаанд хамтран ажилласны үр дүнд аль аль талын ашиг сонирхолд нийцсэн гэрээ болсон гэж үзэж байгаа. Мэдээж бидэнд харилцан ойлголцоход амаргүй асуудал олон байсан. Дэлхийн туршлагатай шинжээчид ч Монголын Засгийн газарт үр өгөөжтэй гэрээ болсон гэж дүгнэсэн. Дэлхийн банк, санхүүгийн хямрал болж буй энэ үед энэ төслийг даруйхан хэрэгжүүлж эхлэх нь чухал. Манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл ч өнөөдөр энэ төслийг бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлж эхлэх цаг нь болсон гэж үзсэн. Төслийн ажил анх эхэлсэн 2003 онд дэлхийн зах зээлд металлийн үнэ доогуур байснаа өсч эхэлсэн ч өнөөдөр дахиад уналтын байдалд хүрлээ. Yнийн энэ бууралтын үед уурхайг барих нь зөв юм. Тэгвэл үнийн дараагийн өсөлтийн үед бид хожих болно. Гэрээ ойрын хугацаанд батлагдаж, санхүүгийн эх үүсвэрээ шийдвэл энэ зунаас уурхайн барилгын ажлыг эхлүүлнэ. Ингэснээр олон монгол хүн ажлын байртай болно. Ер нь бидний гол зорилго бол энэ үйлдвэрийг дэлхийн хэмжээний гурван том топ үйлдвэрийн нэг болгох явдал. Бидэнд тийм туршлага, боломж, нэр хүнд бий гэв. Гэрээний төсөл нь хоёр тал харилцан тохиролцож хийсэн, цогц зүйл учир аль нэг заалтыг нь шууд өөрчлөх боломжгүй бөгөөд ийм тохиолдолд шинээр эхлэхэд хүрэх ажээ.

Монголын талын эзэмших 34 хувийг санжүүжүүлэх хөрөнгийг Монголын Засгийн газар биш хөрөнгө оруулагч тал гаргаж байгаа учраас Монголд ямар ч эрсдэлгүй юм байна. Орд газрын ихэнх нөөц нэгээс хоёр км-ийн гүнд байгаа учраас хөрөнгө оруулагч тал ихээхэн эрсдэл үүрч байгааг анхааруулав.

Уулзалтын дараа Айвенхоу Майнз компанийн ерөнхийлөгч Жон Макенаас төсөлд өөрчлөлт оруулах эсэх талаар тодруулахад УИХ-ын даргатай гэрээний талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Гол зорилго нь парламентаас тавьсан асуулгад хариулах байсан юм. Нарийвчлах юм бол ямар нэгэн зүйл заалтыг засах өөрчлөх шаардлага гарахаар байна. Цаашид яриагаа үргэлжлүүлж тохиролцоонд хүрч чадна гэж бодож байна гэж хариулав.

Э.Мөнгөн

дугаар 067/646/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button