Нүдний дасгал хараа сайжруулдаг

Нүдний булчин, торлогийн дасгалыг тогтмол хийвэл асар үнэтэй бэлдмэлүүд шаардагддаг олон төрлийн өвчнийг анагаадаг аж. Доктор Жаника Венсвины үзэж буйгаар нүдний шил, контакт линзний оронд тогтмол дасгал хийснээр нүдний хараа сайжирна гэж зөвлөж байна. Ж.Венсвин Өвчтөн энэхүү мэдээ содон тусдаг. Гэвч тэд нэг хоёрхон удаа туршаад дасгалаа үргэлжлүүлэн хийдэггүйд хэргийн гол учир байдаг гээд хамгийн энгийн нэг арга бол жижиг үсэг бичсэн харандааг хамартаа ойртуулан дагуулан харах. Үүний гол зорилго харандаа хамарт шүргэх хүртэл үсгийг алдалгүй таних явдал. Өвчтөнүүд энэ дасгалыг эмчийн өрөөнд хийхдээ сайн чадаж, түүндээ ч урамшдаг. Харин гэртээ очоод үргэлжлүүлдэг өвчтөн ховор. Хараагаа сайжруулахын тулд энэ төрлийн дасгалыг тогтмол хийх л хамгийн үр дүнтэй гэв. Дасгал нь нь нүдний чилээг гаргаж, хэвийн байдлыг хангаад зогсохгүй хараа сайжруулдаг гэдэгт эрдэмтэд санал нэг байна. Гар доорх энгийн аргуудаас толилуулъя.

1.Түшлэгтэй сандал дээр биеэ цэхлэн суугаад, гарын алгаа халуу оргитол хооронд нь үрнэ. Үүний дараа нүдээ алганыхаа хонхороор дарна. Ингэхдээ хэт даралт өгөхөөс залсхий. Харанхуйд анхаарлаа төвлөрүүлж, гүнзгий амьсгаа аван, таатай дурсамжуудаа бод. Дор хаяж гурван минут болсны дараа гараа авч, эргэн тойрны зүйлсийг аажмаар харах хэрэгтэй.

2.Нүдээ гурваас таван секунд аниад мөн хугацаанд нээнэ. Долоогоос арван удаа давтах хэрэгтэй.

З.Нүдээ аниад, хуруугаараа нэгээс хоёр минут нар зөв иллэг хий.

4.Нүдээ эхний цагийн зүүний дагуу эргүүлээд, дараа нь эсрэг эргүүлнэ. Ингэхдээ аль болох бүтэн эргүүлэхийг хичээгээрэй. Энэ дасгалыг таван удаа давтана. Давталт болгоны хооронд нүдзэ цавчлах нь сайн.

5.Хана руу хараад нүдээрээ юм бичиж байна гэж төсөөл. Толгойгой хөдөлгөхгүй байх чухал. Эхний удаа хэцүү мэт боловч яваандаа хялбар болно.

6.Нэлээд том цагны өмнө сууж байгаагаар төсөөл. Эхлээд цагны гол хэсэг рүү хар. Дараа нь цагийн тоо болгон руу хар. Үүнийг 12-оос дээш хийгээрэй.

7.Ойролцоогоор 50 метрийн зайд байгаа зүйлийг хар. Хараагаа алгуурханаар ойрын зүйлс рүү шилжүүл. Дараа нь эсрэгээр ойроос холдуулж хар. Үүнийг таван удаа давтаарай.

8.Өөрийнхөө чадах хэмжээгээр алсыг ширт.

Дугаар 064

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button