Тархины хөгжлийн таван үе

Гэхдээ тархины хувьсал болгонд бид жирийн нэг зорчигч шиг гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь эл өөрчлөлтийг хэрхэн зөв давж,дараагийн үедээ шилжих вэ гэдэг асуудал юм.

1.Хэвлийд байх үе

Энэ үед ургийн тархи хэрхэн хөгжих вэ гэдэг эх хүнээс хамаарна. Сэтгэл санаагаа тайван байлгаж, элдэв буруу зуршилд автахгүй хэвлий дэх үрийнхээ өсч томрох таатай орчинг бүрдүүлж чадвал хүний тархины суурь хөгжил зөв тавигдана.

2.Бага насны үе

Хүүхдийн өсч хөгжих нас учраас амьдралын хэв маяг маш чухал. Хүүхдийнхээ танин мэдэх орчинг чухалчлах хэрэгтэй. Эцэг эхийн цалгар байдал, таагүй араншин хүүхдийн тархины хөгжилд муугаар нөлөөлж болно.

З.Өсвөр насны үе

Өсвөр үеийнхэн шилжилтийн насан дээр маш тогтворгүй болдог. Тэд энэ насан дээр аливаа зүйлд хуумгай хандаж, уур уцаар нь нэмэгддэг. Тэдэнтэй илэн далангүй, нээлттэй харьцаж, дотоод сэтгэлд нь нэвтэрч чадвал тархины үйл ажиллагаа хэвийн явагдаж, зан ааш нь хувирахгүй байх нөхцөл болдог.

4.Насанд хүрэх үе

Бидний сэтгэж бодох чадварын оргил үе 22 насны орчимд тохиодог. Үүнээс арваад жилийн дараагаас тархи хөгширч эхэлдэг.

5.Ахимаг насны үе

Хүн бүр адилхан өтөлдөггүй. Нэг хэсэг нь баяр хөөртэй, ухаан сэргэг, гялалзаж явахад нөгөө хэсэг нь мартамхай, уур уцаартай болдог. Энэ нь тухайн хүний өмнөх амьдралын ул мөр, одоо үеийн сэтгэлзүйгээс хамаардаг.

Дугаар 064

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button