Өвөрхангайд гар, хөл, амны халдварт өвчин гарлаа

БНХАУ-д олон мянган хүүхэд гар, хөл, амны халдварт өвчнөөр өвчилснөөс 40 орчим нь гар, хөл, амны халдварт өвчний улмаас амиа алдсан. Манай улсын хувьд уг өвчин арав гаруй аймгийн нутагт тархаж, өвчний хүндрэлээр амиа алдах гай холуур өнгөрсөн билээ.

Гурав хоногийн өмнө Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1-7 насны хүүхдүүд Интеровирус-71-ийн халдвар авчээ. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Энхтуяатай холбогдож одоогоор хэчнээн хүүхэд өвчний халдвар авсан, тэдний бие ямар байгаа зэргийг тодруулахад,

-Гуравдугаар сарын 31-нд зургаан хүүхэд сумын эмнэлэгт хандсан. Тэдэнд хийсэн клиник оношоор гар, хөл, амны халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн юм билээ. Тиймээс хоёр хүүхдийг эмнэлгийн хяналтад, дөрвийг нь гэрээр өрхийн эмчийн хяналтад авсан байгаа.

-Эмнэлэгт байгаа хүүхдүүдийн бие ямар байгаа бол?

-Хүүхдүүдийн бие гайгүй байгаа.

-Өвчний шинж илэрсэн хүүхдүүд сургуульд сурдаг уу, цэцэрлэгт явдаг уу?

-Эдгээр хүүхэд Хархорин сумын Орхон цогцолбор цэцэрлэгт явдаг. Тус цэцэрлэгийн 150 хүүхдээс нэгдүгээр хавьтагч болох 30 хүүхдийг эмчийн үзлэгт хамруулсан. Одоогийн байдлаар өвчний шинж тэмдэг нэмж илрээгүй байна.

-Цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон уу. Цаашид халдвар авах хүүхдийн тоог өсгөхгүйн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сумын Онцгой комисс хуралдаж, тус цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Шаардлагатай бүхий л арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, холбогдох байгууллагуудад гар, хөл, амны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгалыг сайжруулах, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн байгаа.

Интеровирус-71 буюу гар, хөл, амны халдварт өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхдүүд өвчилдөг. Өнгөрсөн оны нийслэлийн есөн дүүрэгт төдийгүй арав гаруй аймагт уг өвчин тархсан. Тухайн үед гар, хөл, амны халдварт өвчин тархсантай холбогдуулан дунд сургуулийн 1-5 дугаар ангийн сурагч, ясли, цэцэрлэгийн багачуудыг түр хугацаагаар тарааж хэсэгчилсэн хөл хорио хүртэл тогтоож байв.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү өнгөрсөн жил Энэ өвчин ДЭМБ-ын хөл хорио тогтоох өвчний жагсаалтад ороогүй. Тиймээс нэг их сүр бадруулаад хэрэггүй. Бохир орчинд илүүтэй тархдаг гэж ярьж байлаа.

Уг өвчин хүндэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд уушиг хавагнадаг. Дараа нь мэдрэлийн саажилт үүсдэг. Эцэст нь зүрх, судсанд нөлөөлөх аюултай.

Хамгийн гол нь, уг өвчнийг эмчлэх вакцин байхгүй. Тиймээс гар, хөл, амны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм сахих нь хамгийн оновчтой арга гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Б.Алтан

дугаар 067/646/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button