Галзуу хулгана иргэдийн аминд хүрсээр…

Тэднийг соёлгүй бүдүүлгээр нь байнга дуудаж Галзуу хулгана гэх мэтээр нэрлэдэг ч зорчигчид үйлчлүүлсээр байгаа юм. Сүүлийн хоёр хоногт л гэхэд микроавтобусанд хоёр ч хүн дайруулж амь насаа алдсан хэрэг гарсан юм. Талийгаачдын нэг нь дөнгөж наймхан настай бяцхан хүү байжээ. Уг ослын талаар болон микроавтобусны жолооч нартай холбоотой зарим зүйлийг Нийслэлийн нийтийн тээвэр дэх ЗЦГ-ын байцаагч ахмад Д.Батжаргалаас тодрууллаа.

-Сүүлийн хоёр өдөр дараалан микроавтобусны жолооч хүн дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ?

-Нэг нь нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг шугамтай микроавтобус байсан. Харин нөгөө нь Хэнтий аймаг руу бараа ачаад явах гэж байсан юм билээ. 31-ний үдэш БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөөнд Hyundai Grace маркийн 82-77 УБГ улсын дугаартай авто машины жолооч Л.Хүрлээ нь нэр хаяг нь тодорхойгүй явган зорчигч мөргөж амь насыг нь хохироосон. Энэ микроавтобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Харин өчигдөр /уржигдар/ БЗД-ийн Гачууртын замд мөн л Hyundai Grace маркийн 33-51 УБӨ улсын дугаартай авто машины жолооч Т.Баяржавхлан Төв аймгийн 11 жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч найман настай хүүг дайрч амь насыг нь хохироосон байна.

-Ингэж осол аваар гаргавал жолооч өөрөө 100 хувь хариуцлагаа хүлээнэ биз дээ?

-Авто тээврийн тухай хуульд зорчигч заавал даатгагдсан байх ёстой гэсэн байдаг. Гэтэл ямар ч шугамгүй хэнд ч харьяалахгүй хувь хүмүүс микроавтобусаар хулгайгаар тээвэр хийх нь байдаг. Хэрэв ийм микроавтобусанд сууж яваад элдэв осол аваар болвол зорчигч нь л хохироод үлдэнэ. Харин шугамтай микроавтобусны тухайд зорчигч даатгалд хамрагдсан байдаг.

-Тэдэнтэй холбоотой гомдол их ирдэг үү?

-Өдөртөө л 25-30 орчим гомдол байнга ирж байна. Ихэвчлэн жолооч кондукторын зан харилцаа, илүү дутуу мөнгө авсан тухай гомдол байдаг. Тэдний гомдлын дагуу нийтийн тээврийн газраас шалгаад хариуцлага тооцдог юм.

-Үйлчилгээний үнийн тухайд зохицуулалт хийдэг юм уу. Нэг буудал явах бол 100 төгрөг, хол явах бол 500 гээд л авдаг?

-Үнийг зохицуулдаг л даа. Одоо бол нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа микроавтобуснууд хоорондын зай буудлын тоо хамаарахгүй 300 төгрөгөөр явах ёстой. Харин буухиа чиглэл буюу Нарантуул худалдааны төв рүү явдаг нь 400 төгрөгөөр үйлчлэх ёстой. Хэрэв илүү дутуу мөнгө авсан бол гомдол мэдүүлж болно.

-Том оврын 400 автобус орж ирж байна. Микроавтобусыг цөөлж болохгүй юу?

-Одоо 2053 микроавтобус үйлчилгээнд явж байгаа. Энэ жилийн улсын үзлэгээр тэдний 280 нь хасагдах юм. 1995 оноос өмнө үйлдвэрлэгдсэн бол хасна гэсэн үг. Мөн оношилгоонд тэнцэхгүй нь элбэг байна. 800 гаруй микроавтобус оношилгоонд ороход 200 орчим нь тэнцсэнгүй.

Г.Болор

дугаар 067/646/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button