ХХ зууны дэлхийн рок хөгжмийн нэвтэрхий толь /цуврал/

Жерри Кантрелл- гитарчин

Майк Айнз – басс-гитарчин

Шон Кинни- бөмбөрчин

Энэ хамтлаг гранж-рок стилиэр тоглосон хамгийн анхны бэнд-ийн нэгд зүй ёсоор тооцогддог бол альтернатив рокийн хаан гэгддэг Nirүana тэдний дараа энэ чиглэлийг тодорхойлогч гэдгээрээ анхдагч юм. Alice In Chains-ийн саундыг панк-рок, спид/трэш-металл гэж хялбархан ойлгож болно. 1993-1995 онд хамтлаг нь уран бүтээлийн хувьд хямралд орсон хэдий ч 1996 онд өөрсдийн хамгийн хүчтэйд тооцогдох Unplugged агустик-цомгоо хийжээ.

Dirt 1992

S.A.P. 1992 /CD EP/

Them Bones 1993/EP/

Jar Of Files 1994/EP/

Alice In Chains 1995

Unplugged 1996

ANTHRAX

1982 онд Америкт байгуулагдсан.

Нил Тербин – дуучин

Скотт Йен /31.12.1963/ – ритм-гитарчин

Дэн Спитц- сол-гитарчин

Чарли Бенанте /27.11.1962./ – бөмбөрчин

Энэ трэш-металл–рок хамтлагийн анхны менежерээр Mega Records фирмийн ерөнхийлөгч Жонни Зед ажиллаж байв. Тэрээр Anthrax-ийн 1984 онд хийсэн дебют Fistful Of Metal цомгийг бүтээлцсэн нэгэн. Онцлогийн тухайд гэвэл хамтлагийн бүрэлдэхүүнд анхнаасаа маш их өөрчөлт орж байсан явдал юм. Тэгвэл хөгжмийн стилийн хувьд Anthrax анх спид-металлаар тоглож байсан боловч нэг сайхан нартай өдөр алдарт Metallica-гийн трэш-металл стиль хамтлагийн гишүүдэд их таалагдсан тул уг стиль дээр реп-элементийг нэмж өгснөөр өөрийн өвөрмөц саундыг бий болгож чадсан. Дебют цомгийн дараа Anthrax-д Stormtroopers Of Death /энэ хамтлаг S.O.D. гэдэг нэрээр алдартай.орч./ хамтлагаас Скотт Йен, басс-гитарчин Дэн Лилкер нар ирсэн боловч удалгүй Дэн, Нил хоёр хамтлагаа орхиход тэдний оронд Мэтт Фаллон /басс-гитар/, Жо Белландо /дуучин/ нар иржээ.

1985 онд тэд Ирландын Sex Pistols хамтлагтай хамтран God Saүe The Queen дуугаа хийснээр нэр алдар нь эх орондоо төдийгүй Англид цуурайтах болов. Жилийн дараа Anthrax Island Records фирмтэй гэрээ хийж Spreading The Disease хэмээх хоёр дахь цомгоо гаргасан байна. 1987 онд Америкийн зүүн мужаар аялан тоглолтоо хийсэн бөгөөд тэр үеийн хамгийн хүчтэй тоглолт Сан-Франциско, Лос-Анжелосын шөнийн клубэд болсон гэдэг. Энэ тоглолтын зэрэгцээ продюсер Эдди Краммерийн удирдлаган дор Among The Liүing нэртэй студийн цомгоо бичүүлж амжив. Продюсер Эдди Краммер алдарт гитарчин Жимми Хэндрикс болон Led Zeppеlin, Whitesnake зэрэг рок дуучид, хамтлагтай хамтран ажилладаг байсан юм. Энэ цомог асар богино хугацаанд дэлхий даяар тархахын зэрэгцээ тэд шинэ харгис-рок-ийн лидер хамтлаг болохын төлөө бүх бололцоогоо дайчилж байлаа. Үүний үр дүнд Америк болон Английн хит-парадад ‘’I’m The law’’, ‘’Indians’’ гэсэн хоёр ч сингль багтаж чадсан нь трэш болон спид-металл хоёр хэзээ ч нэгдэх боломжгүй гэсэн хөгжим судлаачдын өрөөсгөл үзэл баримтлалыг төгсгөл болгожээ.

Мөн 1990 онд хийсэн In My World, Got The Time сингль мөн Америк, Евролын хит-чартад багтсан байна. Гэтэл 1992 онд Island Records-той ямарч шалтгаангүйгээр гэрээгээ цуцалж Warner Bros-той гэрээ хийсний дараа реппер Чак Дитэй хамтран Bring The Noise синглиэ гаргасан юм. Жилийн дараа бүтээсэн Sound of The White Noise цомогт өмнөх дөрвөн цомгийн шилдэг дууг багтаасан байлаа. Энэ үеэр хамтлагийн бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орж дуучин Жо Белландог Жон Бушаар сольжээ. Анх байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл Anthrax уран бүтээлийн тал дээр Ministry хамтлаг болон Пол Баркер, Эль Юргенсон нартай ойр ажилладаг юм..

Fistful Of Metall – 1984

God Saүed The Queen -1985

Spreeding The Desease -1986

I’m The Man –1987

Among The Liүing -1987.

State Of Euphoria -1988

Penikufesin-1989

Persistence Of Time -1990

Armed Of The Dangerous -1991

Attack Of The Killer Bs -1991

Sound Of The Noise -1993

Liүe-The Island Years- 1994

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button