Би киног биш кино намайг сонгодог

бас өөрийг нь тойрсон элдэв явган ярианы учрыг тайлан ийнхүү яриа дэлгэсэн юм.

-Нарагаар ойрд сонин сайхан юу байна. Кинонд тоглоод байгаа сурагтай?

-Шинэ киноны гол дүрд тоглоод дөнгөж дууслаа. 70 хувийн график зураг авалттай, зөгнөлт кинонд төрийн соёрхолт болоод ардын жүжигчидтэй хамтран тоглосон юм. Тавдугаар сард нээлтээ хийх төлөвлөгөөтэй гэсэн. Энэ кинонд тоглосноороо хатуужил, тэсвэр тэвчээрт суралцлаа. Чадах бүхнээ хийсэн дээ. Гэхдээ үзэгчид маань дүн тавих биз.

-Яагаад дуучны үндсэн ажлаа хойш тавиад кино руу гүйгээд байна вэ. Зах зээл, боломж нь арай илүү байна уу?

-Намайг дуунд амжилт олохгүй болохоороо кино руу орчихлоо гэж хэвлэлээр их бичсэн. Уг нь би киног сонгодог юм биш, кино намайг сонгодог. Түүнээс биш Би тогломоор байна, намайг аваач гээд очоод тоглочихдоггүй. Яахав би рок попт шинэ дуучин. Янз бүрээр л хэлэгдэж явна. Бичигдээгүй хууль юм хойно. Тэглээ гээд эмзэглэдэггүй ээ. Дуу маань хоёр сая биш гэхэд 20 хүнд таалагдвал би баярлана. Цаашдаа хэрхэх нь миний хөдөлмөр, зүтгэлээс шалтгаалах байх аа.

-20 хүнд таалагдахад баярлана гэхээр Нарагийн хүсэл мөрөөдөл арай өчүүхэн юм биш үү?

-Дотроо бол хоёр сая хүн л гэж боддог л доо. Гэхдээ бага ярьж их хий. Хийгээгүй байж ярих биш, хийснийхээ дараа ярих хэрэгтэй гэж боддог. Yүнийг үзэгч, сонсогчид маань шүүнэ л дээ.

-Уучлаарай, дуучин Нарагийн ямар дууг мэдэх вэ гэж асуухад хариулт олддоггүй. Таны дуу хит болж, хүн бүр амандаа аялаад явах хэмжээнд дэлгэрээгүй юм шиг ээ?

-Гарсан дуу болгон маань хит болох албагүй. Миний дуунууд өвөрмөц, тэр бүр амархан сурчихаар дуу биш учраас хүн бүр амандаа аялдаггүй болов уу.

-Нара хит дууны эзэн гэхээсээ илүү брэнд хувцас өмсдөг гэдгээрээ бусдаасаа ялгарсан. Чи боломжтой айлын охин уу, эсвэл өөрөө овоо мөнгө олдог юм уу?

-Ээж аав маань үр хүүхдийнхээ төлөө хичээдэг, бидний төлөө ажиллаж амьдардаг. Боломжийн ч ажил эрхэлдэг. Гэхдээ олсон мөнгөө таван хүүхдэд хуваарилна гэдэг хэцүү. Гэхдээ би ч бас Японд амьдарч байхдаа ажил хийж, бага зэрэг мөнгө хуримтлуулсан. Тиймээс брэндийн хувцас авах боломж бий. Намайг ардаа ивээн тэтгэгчтэй энэ тэр гэж бичсэн байсан. Том биш л дээ.

-Ингэхэд Японд гоцлол дуучны анги төгссөн гэсэн байх аа?

-Японд мэргэжил эзэмшсэнээрээ бахархдаг. Оюутан байхдаа бусдын л адил бааранд, зоогийн газарт ажиллаж, татварын газар, хөгжмийн газар бичээч хийж байлаа. Аав, ээж төлбөрийг маань хийдэг байсан учраас би амьдрах мөнгөө өөрөө олох хэрэгтэй биз дээ.

-Залуучууд гадаадад ажиллаж амьдрахыг л илүүд үздэг болж. Солонгос, Чех явах гэж яаж дугаарлаж зогсдогийг мэдэх байх. Харин чи яагаад Японд амьдраагүй, юм бэ. Тэнд амьдарвал арай дээр биш үү?

-Яагаад Японд амьдраагүй юм, яагаад япон хүнтэй гэрлээгүй юм гэж надаас олон хүн асуудаг. Япон руу юм сурах гэж л явсан. Тэнд сурсан зүйлээ энд хэрэгжүүлэх нь миний зорилго болохоос тэнд амьдрах сонирхол байгаагүй. Гэхдээ Японд дуучин болох хэцүү. Аль нэг продакшны ивээлд ортлоо маш их шалгуур давна. Тэгснээс Монголдоо уран бүтээлээ хийсэн нь илүү сайхан.

-Ингэхэд бие даасан тоглолтоо хэзээ хийх вэ. Дуулаад гурван жил болсон хэрнээ нэг ч тоглолт хийсэнгүй?

-Есдүгээр сард тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Тав зургаан жилийн турш суралцаж, Японд боловсрол эзэмшсэний хувьд сурсан мэдсэнээ үзүүлэх юмсан гэж боддог. Японд сурсан гээд яриад явах биш батлах л хэрэгтэй. Тоглолт хийхдээ тайзны багаа сайн авч явах хэрэгтэй гээд л яривал олон юм бий.

-Сүүлийн үед танай дүү гээд чамтай их адилхан охин дуулах болсон. Танайхан гэр бүлээрээ ярилцаж, санал бодлоо хуваалцаж байж уран бүтээлийнхээ санааг гаргадаг уу?

-Тэгэлгүй яахав. Гэр бүлээрээ ярилцаж зөвлөлдөж байж уран бүтээлээ хийдэг.

-Тэгвэл Болороогийн нүцгэн шахуу дуулдаг клипний санааг ээж, аавтайгаа зөвлөлдөөд, эгч нь дэмжиж байгаад хийчихсэн гэсэн үг үү?

-Болороогийн клипийг хийх үед ээж аав маань Японд байсан. Болороо бид хоёр ярилцаад л хийчихсэн юм. Гэхдээ ээж аав маань үзээд гоё болж гэсэн шүү. Болороо ямар хүн аймаар бие хаа үзүүлсэн биш. Болороогийн клип гоё болсон гэж боддог.

-Энэ клип гарсны дараа танай дүүгийн тухай таагүй сенсаац дэгдэж, тэр нь сүүлдээ Нара руу орсон шүү дээ?

-Тайчих гэдэг баргийн хүний хийх ажил биш. Хэрвээ би тайчдаг байсан бол бахархалтай ярина. Эмэгтэй хүнээс гоо сайхан, хөдөлгөөний эвсэл гээд олон төгс юм шаарддаг урлаг шүү дээ. Манай дүү харин хичээлийнхээ хажуугаар ажил хийдэггүй.

-Нара эр хүнд хэр итгэдэг вэ. Танай үеийнхэн Монголоос түшигтэй хань олох хэцүү гэж ярих болж?

-Эр хүнд итгэхэд жаахан бэрх. Надаар дамжуулж өөрийгөө рекламдах гээд байгаа ч юм шиг санагдаад. Эсвэл бага зэрэг боломжтой амьдралтай болохоор түүнд минь санаархаад байна уу гэж бодогддог. Гэхдээ сайхан, чадвартай, түшигтэй залуучууд Монголд бий. Бүгдийг нь тэгж хэлж бас болохгүй.

-Танаар далимдуулж өөрийгөө рекламдах гэлээ. Та өөрийгөө тэгж хүнийг чирэх хэмжээнд нэрд гарчихсан гэж бодож байна уу?

-Ингэж ойлгож болохгүй л дээ. Хүмүүс Наараа явж байна гээд эргэж хардаг. Тийм учраас намайг хүмүүс мэддэг л гэсэн үг. Түүнээс арай ч тэгж хэлэх гээгүй юм шүү.

-Залуу хүнтэй уулзсан юм чинь хүсэл мөрөөдлийг нь сонсоод яриагаа өндөрлөж болох уу?

-Мөрөөдөл бол биелэшгүй зүйл биш. Жишээлбэл, жаахан байхад кинонд тоглож, дуучин болохыг мөрөөддөг байсан маань биеллээ. Мөрөөдөл биелэх тусам дараагийнх нь урган гардаг. Мөрөөдөл байгаа учраас л хүн урагшилж дэвждэг. Тэгэхээр мөрөөдөх юм их байна.

Б.Заяа

дугаар 067/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button