Ц.Батчулуун тэргүүллээ

Уг тэмцээнд эрэгтэй 158, эмэгтэй 50 шатарчин өрсөлдсөн бөгөөд хагас шигшээ тэмцээнд оролцогчдоос эрэгтэй 13, эмэгтэй 11 тамирчинд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод өрсөлдөх эрх олгожээ. Хагас шигшээ тоглолтыг эрэгтэйчүүдээс ФМ Ц.Батчулуун тэргүүлсэн бол эмэгтэйчүүдээс спортын мастер С.Отгонжаргал нэгдүгээр байрт шалгарсан байна.

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт энэ сарын 11-нд эхэлнэ. Тэмцээнд хагас шигшээ тоглолтоос шалгарсан шатарчдаас гадна өнгөрсөн оны медальт байрт шалгарсан тамирчид оролцох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button