Дуучин С.Жавхлан хорголоо тоолов

Түүнтэй хамт гавьяат авсан дуучдаас түрүүч нь найраа хийж, зарим нь дөрөвдүгээр сардаа найр наадмаа хийх бэлтгэлээ базааж буй. Харин С.Жавхлан гавьяатынхаа найрыг хийх бодолгүй байгаа гэнэ.

Тэрээр Гавьяатын найр хийхэд чинь бараг 20 сая төгрөг гардаг гээ биз дээ. Хайран мөнгө байгаа даа. Найр хийсэн хийгээгүй хүмүүс намайг гавьяат гэж мэдэх л юм чинь гэж ойрын хүрээнийхэндээ ярьснаас нь үзвэл Самандын хүү хорголоо тоолсон нэгэн бололтой. Энэ тухай С.Жавхлангийн найз нөхдөөс нь лавлахад түүнийг гавьяатынхаа найрыг хийхгүй, эрүүл мэнд нь ч сайнгүй байгаа, эмчилгээ хийлгэхийн хажуугаар шинэ цомгийнхоо бичлэгт орсон гэх.

Цагаан сарын өмнөхөн Монгол бөхийн өргөөнд Түмний минь дуртай дуунууд тоглолтоо хэдэн өдөр үргэлжлүүлэн тоглож, 120 сая төгрөг халаасласан түүнд 20 сая төгрөг дэндүү их мөнгө аж. Хямралыг хамгийн сайн мэдэрч буй хүний нэг нь С.Жавхлан бололтой.

А.Ану

Дугаар 067/646/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button