Хойт айлын хар авгайгаас боллоо

ан амьтны мөхөл, ой модны сүйрэл, байгаль орчны доройтол үүсгэх болно. Боломжтой бол иргэдийн нийтийн өмчлөлийн газрыг иргэн бүрийн өмчлөлийн хэлбэрт шилжүүлэн, байгалийн баялагт зах зээлийн үнэлгээ хийлгэх нь зайлшгүй болж байна гэж үзсэн байдаг.

Газрын баялгыг олборлож дуусахад зөв хэрэглэж, ашигласан бол цаашид урт удаан хугацаанд үргэлжлүүлэн ашиглах боломжтой үлддэг хийгээд үлдэгдэл үнэ цэнэ их хэмжээгээр өсдөг байна. Жишээ нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр манай газрыг хэрэглэж, ашигласны үр дүнд олон жил өгөөжөө өгснөөс гадна үлдэгдэл үнэ цэнэ болох Эрдэнэт хотыг аймаг, бүсийн төв болгон, автозам, төмөр зам, олон арван үйлдвэртэй нь үлдээж байна. Харин буруу хэрэглэвэл (тухайлбал олборлосноос) хэрэглэхээр авсан зүйлээсээ илүү их хэмжээний төлбөр (Хөрсний эвдрэл, бохирдол, цөлжилт, гол, мөрөн ширгэх, усны нөөцийн хомсдол гэх мэт)-ийг төлөхөд хүрдэг жишиг олон орны түүхэнд хар толбо болон үлджээ.

Манай орны жишээгээр үзвэл хэвлийдээ 1.5 тэрбум ам.доллар (Зардал, эрсдэл хассан цэвэр үнэ цэнэ нь 700 гаруй сая ам.доллар)-ын алттай Бороогиин газраас юу хүртэв, юутай хоцров. Одоогийн гадаад харилцааны сайд Батболд хувьдаа сая саяаар ам.доллар авсныг эс тооцвол НӨАТ-ын буцаалтын өртэй бараг юу ч аваагүй хоцорсон гэх. Монгол ажилчид нь хамаг хар бор, хортой ажлыг нь хийж, эрүүл мэндээрээ хохироод, сард боолын цалин 200,000 орчим төгрөг буюу дэлхийн жишгээс даруй 20 дахин бага цалин өөрийн өмчөө бусдад хэрэглүүлсний төлөө авч байсан ба одоо ихэнх нь халагджээ. Хэрэглэж дуусч буй газар нь унаган төрхөөр сэргээгдэх учиртай боловч атомын бөмбөг туршсан газар шиг болон азийн тийрэнгийн эх үүсвэр болон үлдлээ. Үйлдвэр гэх том цэнхэр амбаарт байгаа зүйлийг махалж зарвал төмрийн хаягдлаас арай илүү үнэ хүрч магадгүй.

Анх улсын зардлаар хийсэн хайгуулын 10 сая долларын өнөөгийн үнэ цэнэ 40 гаруй сая долларыг авсангүй. Бүх бурууг хойд айлын хар авгай болох Баабарт чихэж, түүнийг өдөр шөнөгүй харааж байна. Нөгөөдөх нь мөчөөгөө өгөхгүй олон юм хуцаад байвал хоёр толгойг чинь Бороогийн араас явуулчихна шүү гэж хөрөнгө оруулагч талын Баатар болов. Баабарын хэрэг-ийг шинжлээд үзвэл шал өөр дүр зураг гарч ирж байна. Баабар уг гэрээнд хэд хэдэн цоож хийснийг, түүнийг хэн эвдсэнийг тодруулахыг оролдое. Гэрээг 2 жилийн хугацаатай хийсэн нь нэг цоож байв. Юу гэвэл 2 жилийн хугацаанд

хөрөнгөө оруулж ирээд, бэлтгэл ажлаа хийгээд л таарна.

Ямар ч байсан хөрөнгийг нь оруулаад ирье гэж үзсэн бололтой. Ингээд 2 жилийн дараа Монголд ашигтайгаар гэрээг сунгана гэсэн болов уу. Гэтэл Баабар 2 жилийг үзсэнгүй, огцоров. Дараагийн сайд ирээд гэрээг өөрчилсөнгүй, алтны үнэ нэмэгдсэнийг тооцсонгүй, ямарч өөрчлөлтгүйгээр 5 жилээр сунгав. Ингээд Баабарын гэрээнд суулгасан нэг түгжээ эвдэрч, Бороогийн газрын хэвлий хүний гэдсэнд орох эхлэл тавигдав.

Уг гэрээнд ордыг 15 жилд жил бүр тэнцүү хэмжээгээр олборлолт хийж ашиглахаар тохирч эхний 5 жилд буюу олборлох алтны 1/3-т татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон байв. Энэ бол Баабарын 2 дахь цоож байв. Гэтэл хөрөнгө оруулагч-Бороо-гоульдын нөхөр үнэхээр сэргэлэн эр (Монголчуудын гэрт нь орж, хойморт нь завилан авдарыг нь сэгсэрчихээд, эздийг нь хатавчинд нь суулгаж хоолоо хийлгүүлж идчихээд, идсэн хоолныхоо шаврууг нохойны эдүүрэнд хийж өгснийхөө төлөө 5 сая ам.доллараар саяхан шагнуулжээ) гэрээг зөрчин 15 жилд авах алтыг эхний 5 жилд авчихаад алтны 2/3-т ногдох гэнэтийн ашгийн болон бусад татвар, шимтгэл, байталын нөхөн сэргээлт, хайгуулын зардал зэрэгт төлөх 200 гаруй сая ам.доллараас бултаад зогсохгүй, дараагийн зоогоо Гацууртад барихаар зэхэж байна.

Энэ цоожыг дараагийн сайдууд онгойлгож өгсөн гэхээс өөрөөр ойлгох боломжгүй. Учир нь нийт олборлосон алтны 2/3-т хөнгөлөлт үзүүлэхгүйгээр төлөх татварыг авах боломж дараагийн бүх сайд нарт эрх зүйн хувьд байсан, одоо ч байна. Яагаад авахгүй байгааг АТГ л шалгах учиртай. Өөрөөр юу гэж ойлгох юм.

Манай хуулинд эрдэнэсийн зүйлийн олборлолтод хөнгөлөлт үзүүлдэггүй тиймэрхүү заалт байдаг. Алт бол яах аргагүй эрдэнэсийн зүйл мөн. Энэ бол алт олборлолтод хөнгөлөлт үзүүлэхгүй байх нэг цоож байсан юм. Гэтэл нэг хэсэг нөхөд (мэдээж хэрэг түүний гол эзэн нь одоогийн Гадаад харилцааны сайд Сү.Батболд гэдэг нь тодорхой) олборлосон алтыг Үйлдвэрийн бүтээгдэхүүн гэж ойлгуулаад эрдэнэсийн зүйлийн жагсаалтаас хасуулснаар Баабарын 3 дахь цоожыг хуга татаж хаяжээ.

Ингээд Бороог цөөхүүлээ хувьдаа хувааж идэх ажиллагаа амжилттай хэрэгжиж, муу Баабар хэргийн эзэн, хэнгэрэгийн цохиур болж, цоож эвдэгч жинхэнэ эзэд нь телевизороор малилзан гарч, Бороогийн гэрээ надад огт хамаагүй, эх орны хайран баялаг, энэ муу Баабараас л боллоо. Ард түмэндээ өгсөн бол аятай юу. Муу хогийг алаад өгөх юм сан. Даанч одоо нэгэнт алдчихсан юм яана гэхэв. Араас нь гүйгээд хэрэггүй биздээ гэх маягаар тархи угаалтын мааниа уншиж гарсан юм даа.

Эх сурвалж Хөх толбо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button