Нимбэг эрүүл мэндэд

Бас нэг энгийн арга бол сармисны хумсыг бяцалж тал нимбэгтэй хольж зөгийн балаар амтлан хэрэглэж болно. Ингэж бэлтгэсэн уусмал нь ханиах, халуурах, хоолойн улайлт болон зарим хорт бодисонд хордсон тохиолдолд хэрэглэнэ. Шээс хаагдах болон давсагны үрэвсэлт өвчний шинж тэмдэг анх удаа илэрэхэд нэг стакан интоорын шүүс, нэг стакан нимбэгний шүүсийг устай хольж шингэрүүлэн цаг тутамд ууж хэрэглэх нь циститэд тустай. Нимбэгийг шууд дангаар нь хэрэглэх нь амны эвгүй үнэрийг арилгаж шүдний пааланг бэхжүүлэх болон цайруулахад тустай. Нэг хоолны халбага цэвэр нимбэгний шүүсийг хоолны өмнө хэрэглэхэд уушигний багтрааг намдаах үйлчилгээтэй. Сарын тэмдэг ирэх үеийн цус алдах үед өвөрт 3-4 ширхэг нимбэгийг шахаж шүүсийг хэрэглэх нь тустай. Хүүхдэд өдөрт нэг нимбэгийг таллан хувааж хоёр удаа өгвөл оюун ухааныг сайжруулж, арьс салстыг зөөлөн болгож, хэт халуунд бүгчимдэхээс сэргийлнэ. Арьсны гэмтсэн хэсэгт нимбэгийг хоёр цаг тутамд түрхдэг. Мөн оливын тосыг дагалдуулан түрхэж болно. Өндгийг нимбэгний шүүс болон зөгийн балтай хольж түрхэж хэрэглэх нь арьсны гэмтэл болон бохирдолтоос сэргийлж чадна.

Эх сурвалж Хөх толбо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button