Шар айрагны оронд таван салааны шүүс

Ийм хүмүүс нь хүчиллэг, исгэлэн зүйл хэрэглэж байх сайн, гэхдээ хэтрүүлж болохгүй. Ямар нэг хоолны дэглэм баримтлах шаардлагагүй, хааяа 1 хундаг архи юмуу 1 жүнз дарс татчихаж болно. Харин шар айраг ууж болохгүй. Таван салааны шүүсийг 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа хоолноос өмнө, эсвэл хоолны дараа ууна.

20 жилийн өмнө би ийм өвчтэй байсан. Ходоод өвдөхгүй хирнээ хоолоороо хэрхрээд байдаг байв. Эмнэлэгт үзүүлсэн чинь ходоодны шүүсний ялгаралын үзүүлэлт тэг, хажуугаар нь ходоодны архаг үрэвсэлтэй (хронический гастрит) байна гэсэн. Тэр зун бид нэг тарвасны талбайн хажууханд байшин барьсан юм. Тэгээд зуны турш бөөн нитратаар бордсон тарвас, амтат гуа идсэнээс болсон байх гэж би хувьдаа боддог. Бараг өглөөнөөс орой болтол иддэг байсан юм чинь.

Өвөлжин таван салааны шүүс, алим хоёроор өөрийгөө эмчилсэн. Хавар нь зуслангийн газар худалдаж аваад жимс ногоогоо ямар ч химийн бордоогүйгээр өөрөө тарьдаг болсон. Ногоон талбай дээрээ борви бохисхийлгүй ажиллахын хажуугаар тэнд юу л ургана, бүгдээс нь зулгаагаад л зажилж явдаг байсан. Боловсорч гүйцээгүй исгэлэн интоор, бөөрөлзгөнө ч иддэг байлаа. Зуны турш ходоодны өвчин арилж, бие эрүүлжсэн. Одоо би 74 настай. Санаа зовох зүйл алга. (Стоякин М.Ф.)

Эх сурвалж Анагаах арга билиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button