2008 оны хамгийн тансаг авто машин /Фото/

нь FIAT 500 байсан билээ. Тэр ч утгаараа энэ хүлэгийг 2008 оны хамгийн шилдэг нь хэмээн өргөмжилсөн юм. Хэдийгээр FIAT 500 нь тэртээх 1950-иад оных шиг загвартай харагдаж байгаа ч энэ нь италийн загвар зохион бүтээгчдийн хамгийн сүүлийн үеийн шилдэг ажлын нэг гэнэ. Энэхүү бяцхан амьтан-ы салонд нэг ороод үзсэн хүн гарах дургүй ч болж магад. Тэр гэгээн цагаан өдөр ч, тас харанхуй шөнө ч бусдаасаа эрс ялгарч чадна. Мөнгөлөг бас хурц тод өнгөөр хувцасласан түүнийг хэн ч харсан өөрийн эрхгүй өхөөрдөх байх аа.

Citroen бол хэдийнээсээ шилдэг гэдгээрээ алдартай. Тэд жижигхэн деталиар л жинхэнэ сонгодогийг бүтээж чаддаг. Хамгийн гол нь энэ төрлийн машин үнэтэй бас дээд зэрэглэлийн салхины шилээр гангарах дуртай. Тэгвэл сүүлд гаргаад байгаа С5 хэмээх загвар нь хөгжлийнхөө сүүлийн хэлбэрийг олонд гайхуулж байна. Сонгодог авто хүлэг. Тэд ийм бүтээл хийчихээгүй. Олон жилийн туршлага бас дээр нь бүхнээс түрүүлж шинийг бүтээх гэсэн зорилго амжилтынх нь гол үндэс юм.

Дэлхийд зартай Ford. Бараг худалч хүнд нэрийг сонсоод худалдаад авчихмаар санагддаг хүлэг дээ. Тэгвэл энэ компани хамгийн сүүлийн үеийн Ford Fiesta загвараа олон нийтэд танилцуулаад удаагүй байгаа. В-класс гэсэн ангилалаар бол түүнтэй зөвхөн Mazda 2 л өрсөлдөнө. Тэдний интерьер нь жинхэнэ урлагийн бүтээл гэмээр. Салон нь өргөн, уужим тул дотор нь байгаа хэнд ч ая тухыг мэдрүүлдэг.

Италичууд өөрийн Alfa Romeo-гоор бахархах дуртай улс. Тэгвэл тэдэнд дараагийн бас нэг бахархах зүйлийг тус компани бэлэглээд байна. Тэр Alfa Romeo Mi юм. Мөн бусдаасаа ялгарах олон зүйлийг түүнээс олж харах болно. Хурц өнгө, дизайны зоригтой шийдэл гээд. Хэдийгээр жижиг ч гэсэн тэнцвэрийн хувьд хангалттай, найдвартай гэсэн.

Шинэ Audi A4. Яагаад ч юм авто загвар сонирхогчид түүнийг математик дизайнтай хэмээдэг. Бүтээгчид нь энэхүү вагон-оо өнөө цагийн гэр бүлийн машины дээд зэрэглэл хэмээн мэдэгдээд байгаа. Аян замд гарахад гэр бүлд хэрэгтэй бүхэн машинд суурилагдсан. Угаалгын өрөөнөөс бусад нь. Одоогоор олон тоогоор үйлдвэрлэх асуудал нь шийдэгдээгүй байгаа ч аль хэдийн хэдэн зуун захиалга ирээд байгаа гэнэ.

Спортын седан загварын дөрвөн хаалгатай купе бүхий ҮW Passat CC. Энэ хүлэг өөрийн төрхөө эрс шинэчлээд байгаа энэ аж. Гэхдээ зохион бүтээгчид нь уламжлалаа хадгалахыг хичээсэн нь илт. Динамик титан кузов нь амгалан тайван аялахад сэтгэл тайван байлгана. Урт, өргөн хэрнээ намхан тул хурдлахад ч сайхан даа.

Үolүo энэ удаагийн загвартаа хэд хэдэн шинэлэг зүйлийг оруулж өгчээ. Загварын нэр нь Үolүo XC60. Түүний загварын маркийг холоос хараад ч шууд таниана. Тийм л онцлогтой тэрэг. Кузовыг нь үнэхээр сэтгэл гаргаж бүтээсэн гэлтэй. Өмнөх Үolүo-д байгаагүй хэд хэдэн онцлогийг эндээс харж болно. Ялангуяа аюулгүй байдал талдаа ХС60 өмнөхөөсөө хавьгүй дээр болсон гэж үзэж байгаа юм.

Та андуураагүй ээ. Энэ бол BMW-гийн шинэ хүүхэд. Компанийн удирдлагууд загвар зохион бүтээгчиддээ уламжлалыг эвдэхгүйгээр төгс загвар бүтээ гэсэн нь энэ байна. Немецууд ч тэгээд чанарыг л хийдэг хойно доо. Х6 гэх энэ машинд суусан хүн өөрийгөө азтайд тооцож болно. Кузовын хувьд Ssang Yong Action-аас санаа авсан гэмээр. Гэхдээ ялгаа бий шүү. Дотор нь дандаа орчин үеийн юмс бий. Бүр хүн тус бүрд ТВ байгаа шүү.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button