Yе мөчний өвчнийг ялж болно

Яваандаа 2 өвдөг өвддөг болов. Эмч домчоор явсангүй, гэрээрээ эмчлэхээр шийдлээ. Тэгээд танилынхаа зөвлөсөнөөр түрхлэг бэлдэж авав.

2 хоолны халбага хуурай гич (горчица), 2 хоолны халбага давс, 2 ширхэг жижиг халуун чинжүүн дээр 200 мл архи хийж 7 хоног тавьж хандласан. Үе үе сэгсэрч байх шаардлагатай. Чинжүүгээ урьдчилж жижиглэх хэрэгтэй. Шүүж авсан хандаа 14 өдрийн турш өглөө, оройд өвдгөндөө шингэтэл нь үрж түрхсэн. Өвчин нь харьцангуй намжсан боловч бүрэн эдгээгүй.

Тэгж байтал хавар болж, 5 сард халгай гарч ирэв. Тэгэхээр нь нялх халгайгаар өөрийгөө эмчилж эхэллээ. Нялх халгай, ногоон сонгино, нялх яншуйтай (петрушка) ногоон салат хийж идэж, эхнэр халгайгаар шөл хийж өгдөг байсан. Өвөл нь ядарч тамирдсан бие организмаа сэргээж авахын тулд халгайг ер нь төрөл бүрээр бэлдэж идэх болсон. Оройд 5.30-д ажлаасаа тарж ирээд ногоон талбайгаасаа халгайны томовтор навч хэдийг зулгааж аваад арьсаа түлчихгүйн тулд 2 давхарласан самбайн дээр үелж тавиад, гадуур нь өргөн самбайгаар ороож тогтоодог байсан. Тэгэхдээ хөлөө өвдөгөөр нь нуталах боломжгүй болгож хөлөө ороодог байсан. Энэ чигээрээ ойр зуурын юм хийж, ногооны талбайгаа арчилна. Боолттойгоо орондоо орно. Зөвхөн өглөө босоод ажилдаа явахын өмнө боолтоо авдаг байсан. Өглөө босоход хөлд боосон халгай хатчихсан байдаг байсан. 14 өдөр ингэж эмчилсэн. Өвчин бага багаар наамдсаар, сүүлдээ бүр мартагдсан. Итгэл, эдгэрэх гэсэн тууштай хүсэл эрмэлзэл надад өвчнөөс салахад тус болсон юм.

(Моисеев Г.И.)

Эх сурвалж Анагаах арга билиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button