Элсэгчдэд зориулсан боловсролын үзэсгэлэн нээлтээ хийлээ

болгох үүднээс Эрин экспо группээс инйхүү зохион байгуулж байгаа юм байна. Энэ үзэсгэлэнд нийтдээ 30 гаруй байгууллага оролцож байгаа аж. Тухайлбал, их, дээд сургуулийг төлөөлж 14 байгууллага, сургалтын төвийг төлөөлж 10 байгууллага, мэргэжлийн сургалтын төвийг төлөөлж 10-аад байгууллага, оюутан солилцоо буюу зуучлалын мөн 10-аад байгууллага тус тус оролцож байгаа юм байна.

Өмнө нь их, дээд сургуулиуд эсвэл сургалтын төвүүд гэх мэт төрөлжсөн үзэсгэлэн худалдаа болдог байсан бол энэ удаагийнх нь их, дээд сургуулиуд, сургалтын төвүүд, оюутан солилцооны байгууллагууд бүгд оролцож байгаагаараа онцлог хэмээн Эрин экспо группын захирал Э.Энхбаатар ярилаа.

үideo1

Мөн энэ үзэсгэлэнгийн үеэр 40 хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургах хөтөлбөрийн талаар эцэг, эхчүүдэд танилцуулах аж. Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү боловсролын үзэсгэлэн нь дөрөв хоног үргэлжлэх юм байна.

Olloo.mn

Д.Сугар, Ж.Мишгээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button