Иво Андрич /1892-1975/

Хар багаасаа Андрич Босни болон Герцеговины амьдралыг нүдээрээ харж баясан өсчээ. Энэ нутаг бол олон соёл, ард түмэн зэрэгцэн оршдог, угсаатны зүй болон түүхийн арвин баялагтай билээ. Энд серб, хорват, босничууд, үнэн алдартнуудлалынхан зэрэгцэн амьдардаг юм. 1912 онд Андрич гимназиа төгсөөд (Сараево хотод) Загребын их сургуулийн философийн факультетад элсэн оров. Энэ үед тэрбээр Залуу Босни гэдэг хувьсгалт байгууллагын идэвхтэй гишүүн болжээ. Уг байгууллага нь Австри-Унгарын эзэнт гүрний зсрэг болоод өмнө зүгийн славчуудын нэгэн тусгаар улс байгуулахын төлөө тэмцэж байсан аж. Тус байгууллагын гишүүн Гаврило Принцип эрцгерцог Франц Фердинандын амийг егүүтгэсний дараа Андрич болон Залуу Босни-ийн бусад идэвхтнийг баривчлан гурван жил шоронд хорив.

Дайны дараа Андрич олон газраар аялан Загреб, Вена, Грац хотуудын их сургуульд суралцжээ. Загреб хотод тэрбээр Утга зохиолын Өмнөд нэртэй шинэ сэтгүүлийг үүсгэлцсэн байна. 1918 онд түүний Ex ponto нэртэй анхны шүлэг, хүүрнэлийн зохиол хосолсон түүвэр хэвлэгдсэн юм. 1923 онд тэрбээр Грац хотноо Боснийн соёл, урлагийн чиглэлээр диссертаци хамгаалан диплом өвөртлөөд дипломат албанд зүтгэх болов. Дэлхийн хоёрдугаар дайн гартал Андрич дипломат албанд ажиллаж байсан нь түүний уран бүтээлд нөлөөлжээ. Гэсэн хэдий ч тэр хэд хэдэн өгүүллэгийн ном гаргасан байна. Герман улс 1941 онд Югославид дайн зарлахад Андрич Берлинд элчингээр сууж байв. Цэрэг, дайны ажиллагаа эхлэхээс өмнө тэрбээр яаравчлан эх нутагтаа очсон аж. Булаан эзлэгчидтэй хамтарч ажиллахаас татгалзсан тул Андричийг гэрийн хорионд суулгасан байна. Энэ нь уран бүтээлээ туурвихад дөхөмтэй болгож өгчээ.

Яг энэ үед Андрич өөрийн гол бүтээл болох Дрина дээгүүрх гүүр, Травникийн товчоон, Авхай нэртэй гурамсан зохиолоо туурвисан аж. Уг гурван романаа тэрбээр Югослав улс 1945 онд чөлөөлөгдсөний дараа хэвл үүлэв. Эдгээрээс хамгийн сайн гэж болох Дрина дээгүүрх гүүр роман нь Дрина мөрөн дээгүүрх гүүрний эргэн тойронд дөрвөн зууны туршид (15-р зууны эхээс 1917 он хүртэл) болж байсан үйл явдлыгөгүүлжээ. Сэдвийн энэхүү үечлэл зохиолчид түүний ард түмэн хэрхэн зовж, зүдэрч байсныг өгүүлэхэд дэм болсон гэлтэй. Хүн хэдий зовлон зүдгүүр үзэн, үхэж үрэгдэх боловч байнга сайн сайхан, бүтээн байгуулалтын төлөө тэмүүлж байх ёстой гэсэн санаа бүх л романы турш явна. Энэхүү гурамсан зохиол хэвлэгдсэний дараа Андрич Югославийн уран зохиолд сонгодог байр суурь эзэлж чадсан агаад шинэ Югославийн нийгмийн нэрт зүтгэлтэн болжээ. Тэрээр олон тооны эссе, өгүүллэг, тууж хэвлүүлж байгаад 1961 онд Утга зохиолын сапбар дахь Нобелийн шагналыгхүртсэн юм.

ОНЧ МЭРГЭН ҮГС

-Урт удаан үргэлжлэх дайн ч гэсэн тухайн асуудлыг улам хурцатгадаг. Харин энхтайван тогтсоны дараахи шийдвэр цагхугацааны мэдэлд үлдэнэ.

-Аугаа болоод гэгээн бодол нисч буй шувуу шиг зовооно. Тиймээс урлагт зайлшгүй гуниг, харин шинжлэх ухаанд гутранги үзэл ноёлдог.

-Үнэнийг олон аргаар илэрхийлж болно. Гэвч үнэн гэдэг өнө эртнээс ганцхан хувь юм.

-Хүний хувь заяаны хар тал болоод хүний цусны тод өнгө үргэлж гоо сайхныг дагалддаг билээ.

-Оюунлаг хүмүүсийн цөөнх нь хүч чадлаа үл ашигласнаас болж зэвэрдэг.

-Өөрийн зохиолоор амьдарч буй хүн үл үхнэ.

-Өнгөрсөн бүхэн бидний устсан мэдрэхүйн бунхан байдаг.

Нобелийн шагналтнуудын айлдсан онч мэргэн үгс номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button