Сен Жон Перс /1887-1975/

Сен-Жон Перс Францад боловсрол олж авсан байна. Тэрбээр Бордо хотын их сургуулийг дүүргээд 1914 оноос дипломат албанд зүтгэх болов. Их сургуульд суоалцаж байхдаа Сен-Жон Перс яруу найраг оролдох болсон агаад төдөлгүй өөрийн анхны шүлгийн түүвэр Магтаал (1911)номоо гаргасныг Аполлинер өндрөөр үнэлсэн аж. 1920 оны үед Сен-Жон Перс ерөнхийдөө дипломат албанд хүчин зүтгэсэн бөгөөд хааяахан шүлгээ нийтлүүлж байв. Тэрбээр мэргэжлийн дипломатч байсан тул өөртөө яруу найргийн нууц нэр авсан учраас түүнийг уг нэрээр дэлхий таних болжээ. Сен-Жон Перс төдөлгүй Францын урдаа барьдаг дипломатчийн нэг болсон юм. 1933 оноос Францын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд суув. Гитлерийн эсрэг үзэлтэй байсан тул Франц улс бууж өгөнгүүт Сен-Жон Перс АНУ руу дүрвэн гарч уран бүтээлээ идэвхтэй туурвиж эхэлсэн байна.

1940 оны үед найрагчийн мутраас Цөллөг (1942), Салхи (1946) болон бусад нэртэй түүврүүд гарсан аж. 1958 онд Сен-Жон Перс эх орондоо эргэж ирэв. Гэхдээ тэр АНУ-д байнга оршин суух болсон юм. Түүнийг Францын дээд шагнал болох Хүндэт легионы одонгоор шагнажээ. Энэ үед түүний бичсэн томоохон зохиол гэвэл Зүг заагч (1957), Товчоо (1960) болон Шувууд (1963) найраглал юм. 1960 онд Сен-Жон Перс ариун дээд, уран дүрслэлтэй яруу найраг бүтээснийхээ төлөө Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг хүртэв. Сен-Жон Персын шүлгүүд 20-р зууны утга зохиол дахь өвөрмөц нэгэн үзэгдэл болж чадсан бөгөөд тэрбээр намуухан, эгшиглэнтэй хийгээд гайхамшигтай хэмнэлтэй яруу найргийн хэлийг эзэмшигч байсан юм. Түүний найраг өөртөө энэрэнгүй үзэл, хүнд итгэх итгэл зэргийг бүрнээ агуулдаг аж. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Сен Жон Перс уран бүтээл бага туурвисан агаад хэсэг хугацаанд АНУ, Францад амьдарч байгаад өөд болжээ

Тэмдэглэлийн дэвтрээс

-Аяа, ой ухаан минь, чи бидний очиж үзээгүй эзэнгүй арал дээр

үргэлж түрүүнд нь хөл тавих юм.

-Эр хүний сэтгэлд ганцаардал оршино. Далайн эрэг мэт бүсгүйн дэргэд хязгаар үгүй сонин эр зогсоно.

-Аливаа үйл хөдлөл хийхээс залхуурдаг тийм дурлалыг аугаа гэж хэлэх үү?

-Хайр сэтгэл гэдэг үйл хэрэг. Хэрэв хайр хүч үзэхийг хүсвэл үхлийг би гэрчээр дуудмаар байна.

-Яруу найраг урлагийг амьдралаас, мөн хайр сэтгэлийг мэдрэхүйгээс салгахыг үл зөвшөөрнө.

-Яруу найраг үйл хөдлөл, тачаал, хүч чадал, мөнхийн шинэчлэл байдаг.

-Хүмүүсийн гуниглал тэдний зүрх сэтгэлд нуугдана. Гэвч нэр үгүй хүчин зүйл, хормын жаргал инээмсэглэлийг хүлээдэг.

Нобелийн шагналтнуудын айлдсан онч мэргэн үгс номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button