Дуурийн дуулаачдын улсын уралдаан болно

Уралдаанд 18-39насны, мэргэжлийн дуурийн дуучид улсын алдар цол хамаарахгүй бүх хүмүүс оролцох эрхтэй. Оролцогчил нэгдүгээр шатандаа дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын дуурь, месса, оратори, XҮIII-XIX зууны үеийн хөгжмийн зохиолчдын сонгодог дуурийн ари, Монголын хөгжмийн зохиолчдын романс зэрэг бүтээлээс дуулах аж. Харин хоёрдугаар шатанд XҮIII зууны сүүлч, XIX зууны үеийн хөгжмийн зохиолчдын романсаас сонгон эх хэлээрээ дуулж өрсөлдөх юм байна.

Уралдаанд өнөөдрийн байдлаар 40 гаруй уран бүтээлчид бүртгүүлээд байгаа. Бүгд СУИС-ыг төгссөн мэргэжлийн дуучид. Иймд энэ уралдаан их өндөр түвшинд болно мөн шудрага шүүх болно. Аль сайн дуулж байгаа нь Гран приг авах болно гэж О.Ичинхорлоо онцоллоо.

үideo1

Тэрбээр 30дахь жилдээ багшилж буй түүний шавь нар нь 100 гараад байгаагаас 50 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Эдгээр шавь нар нь нийлэн багшийнхаа нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Мөн шагналын санг ч хамтран гаргахаар болсон гэнэ.

үideo2

Нэгдсэн тоглолт нь энэ сарын 9-нд ДБЭТ болох бөгөөд зохиолын, рок поп, дуурийн гээд бүх одод ая дуугаараа бэлэг барих юм байна.

Дашрамд сонирхуулахад Гра при шагналын эзэн 1.500.000 мянган төгрөг гардах бөгөөд өмнө нь манай дуурийн дуулаачдын дунд ийм өндөр шагналын сантай уралдаан зохиогдож байгаагүй аж.

Эгшиг, Мишгээ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button