Ардчилсан намын дөрөвдүгээр ИХ ХУРАЛ амжилттай болж өндөрлөлөө

Yндэсний Зөвлөлдөх хорооны хурлын үйл явц сунжирсан учир өнөөдөр болгон хойшлуулсан. Өнөөдөр 15.00 цагаас эхлэх байсан хуралд орон нутаг, нийслэлийн АН-ын гишүүд, намын дэргэдэх байгууллагын гишүүд нийлсэн 878 хүн хуралд оролцсон учир мөн л сунжирсаар 16.00 цаг дөхүүлж эхэллээ.

Чуулганд оролцогсдын ирц 100 хувьтай байсан бөгөөд нийт төлөөлөгчдийн 220 нь эмэгтэй, мөн 688 хүн дээд боловсролтой байсан юм.

Ардчилсан намын Их хурлыг удирдан явуулахаар АН-ын дарга Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Мөнхтуяа нар томилогдсон байлаа.

Хурлын эхэнд редакцийн комисс, тооллогын комиссын гишүүдийг гүйцэтгэх зөвлөлөөс хэлэлцэж баталсныг хурлын төлөөлөгчид санал нэгтэйгээр баталлаа.

Их хурлыг нээж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хүрэлцэн ирсэн төлөөлөгчидөд хандаж үг хэллээ.

үideo1

Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн зургаан гишүүд дараалан үг хэлсэн. Нэр дэвшихээр өрсөлдсөн зургаан гишүүн АН-аас МУ-ын Ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвших болсон Ц.Элбэгдоржийг бүх талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Тэдний дотроос УИХ-ын гишүүн Л.Гүндалай хэлэхдээЭлбэгээ даргаа намайг сайн ашиглаарай. Ашиглаж болох бүх бололцоогоороо таньд зүтгэхэд бэлэн хэмээн амласан. Бидний зургаан гишүүнийг Цуваа зургаа гэж нэрлэсэн байх юм. Цуваа зургаа гэдэг нь ачааны том машинтай зүйрлүүлсэн нь их учиртай. Машины урд хоёр дугуй нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Yүл хоёр харин ард талын дугуй нь хэмээн хошигнож, танхимд хуран цугласан төлөөлөгчдийг багагүй хөгжөөгөөд авсан.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Г.Батхүү, Л.Гүндалай, Р.Амаржаргал,Р.Гончигдорж нарын Их хурал дээр хэлсэн үгийг эндээс үзнэ үү.

үideo2

Түүний дараа Yндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрээр гарсан МУ-ын Ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Ардчилсан намын дөрөвдүгээр Их хурлын төлөөлөгчид санал нэгтэйгээр баталсан.

Харин МАХН-ын хувьд Удирдах зөвлөлийн хурлаар одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэх шийдвэрт хүрч өнөөдрийн Бага хурлаараа Н.Энхбаярын тухай ярьж, Бага хурлын гишүүд 100 хувийн саналаар Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон юм.

Харин УИХ-ын суудалтай Иргэний Зориг нам яг энэ удаагийн сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцохоор шийдээд байгаа бөгөөд энэхүү шийдвэрээ өнөөдөр үндэсний зөвлөлдөх хороогоороо хэлэлцсэн.

Мөн УИХ-д суудалтай Монголын Ногоон намын хувьд өнөөдөр 19.00 цагаас хуралдахаар төлөвлөөд байгаа сурагтай. Монголын Ногоон намын хувьд мөн Ардчилсан намыг дэмжиж оролцохоо илэрхийлсэн бөгөөд энэхүү шийдвэрээ өнөө орой хэлэлцэхнээ. Хэрэв Иргэний Зориг нам, Монголын Ногоон намууд Ардчилсан намыг дэмжих нь албан ёсоор намынхаа үндэсний зөвлөлдөхөөр шийдвэрлэгдвэл Ардчилсан нам, Иргэний Зориг нам, Монголын Ногоон намууд маргааш хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна гэж албан бус мэдээлэл байна.

Olloo.mn

Batuh, Darhan

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button