Эмэгтэй боксчид өрсөлдөж байна

Уг тэмцээнд эрэгтэй 18 наснаас доош, эмэгтэй 17-34 насны тамирчид оролцож байгаа бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 4/1 пиналын тоглолтууд боллоо. Залуучууд, эмэгтэйчүүдийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй 10, эрэгтэй 9 жинд 26 байгууллагын залуучуудын 102, эмэгтэй 41 тамирчин тулалдаж өрсөлдөж байгаа юм.

Энэ тэмцээнээр ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн Сингапурт болох залуучуудийн олимд оролцох тамирчдын урьдчилсан сонгон шалгаруулалт явагдаж байна. Түүнчлэн 2012 оны Лондонгийн олимпод эмэгтэй тамирчид боксын төрлөөр оролцох нь урьдчилсан байдлаар тодорхой болсон. Энэ тэмцээнээс харахад манай эмэгтэй тамирчид ур чадвар их өссөн байна гэж тэмцээний ерөнхий шүүгч хэлж байна.

үideo1

Тэмцээн Алдар спорт хороонд үргэлжилж нөгөөдөр аваргууд тодорно.

Эгшиг, Мишгээ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button