Спорт холбоод сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Анх удаа санаачлан явуулах гэж буй энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн спорт холбоодын дунд болох бөгөөд одоогийн байдлаар 30 гаруй холбоод тамирчдаа оролцуулахаар мэдүүлгээ өгөөд байгаа аж. Сагсан бөмбөгийн Мөнгөн цагариг клубээс жил бүр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд болон бөхчүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн, урлаг, спорт, улс төрийн салбарын онцлох хүмүүс оролцсон Холимог оддын тоглолт зэргийг зохион байгуулдаг уламжлалтай.

Хамгийн сүүлд гэхэд чөлөөт бөх болон жүдо бөх, боксын шигшээ багийн тамирчдын дунд сагсан бөмбөгийн бооцоот тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан билээ. Спортын салбарынхныг бүхэлд нь хамрах сагсан бөмбөгийн анхны тэмцээнийг Сэнгүр брэнд ивээн тэтгэх аж. Тэмцээнд спортын олон төрлийн нэр алдартай тамирчин, дасгалжуулагчид өрсөлдөхөөр эхнээсээ бэлтгэлдээ гарсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button