Чөлөөт бөхийн УАШТ өнөөдөр эхэллээ

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй долоон жингийн ангиллаар болох бөгөөд хот, хөдөөгийн 21 байгууллагын 231 тамирчин өрсөлдөж байна. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр үргэлжилнэ. Үүний дараа дөрөвдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болох бол өсвөрийн бөхчүүд дөрөвдүгээр сарын 17-19-нд улсын аваргын төлөө өрсөлдөх ажээ.

Энэ жилийн УАШТ нь 5-р сарын 2-8-ны хооронд Тайланд улсад болох насанд хүрэгчдийн Азийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаагаараа онцлогтой болж байна гэж УАШТ-ний ерөнхий шүүгч А.Баасанхүү хэллээ.

үideo1

Өнөөдөр эмэгтэй 48 кг Г.Баасахүү алт, Г.Нарангэрэл мөнгө, А.Хонгорзул, Б.Даваасүрэн нар хүрэл , 55кг Н.Алтантуяа алт, Ю.Гандолгор мөнгө, С.Бямбацэрэн, Н.Отгонжаргал нар хүрэл ,67 кг Б.Одончимэг алт, О.Насанбурмаа мөнгө, Б.Оюунсүрэн, н.Ганцэцэг нар хүрэл медаль хүлтлээ. Харин эрэгтэй 55 кг Б.Цогтбаатар алт, Г.Амархүү мөнгө, Ө.Ууганбаяр , Б.Наранбаатар нар хүрэл, 66 кг Т.Өнөрбаяр алт, Б.Анхбаяр мөнгө, У.Баярхүү, У.Батзориг тус тус хүрэл медаль хүртсэн хүртлээ.

Чөлөөт бөхийн УАШТ-ий хөтөлбөр

04 дүгээр сарын 04-ний өдөр. БЯМБА гариг

0900-1300 Эмэгтэй 51 кг, 63 кг, Эрэгтэй 60 кг, 74 кг, 120 кг

1300-1600 Завсарлага

1500-1530 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа. Эмэгтэй 59 кг, 72 кг. Эрэгтэй 84, 96 кг

1600-1900 Шигшээ барилдаан. Эмэгтэй 51 кг, 63 кг. Эрэгтэй 60 кг, 74 кг, 120 кг

-Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

04 дүгээр сарын 05-ны өдөр. НЯМ гариг

0900-1300 Эмэгтэй 59 кг, 72 кг. Эрэгтэй 84 кг, 96 кг

1300-1500 Завсарлага

1500-1800 Шигшээ барилдаан. Эмэгтэй 59 кг, 72 кг. Эрэгтэй 84 кг, 96 кг

-Шагнал гардуулах ёслолын ажиллагаа тус тус болох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button