Л.Гүндалай Элбэгээ даргаа намайг сайн ашиглаарай

Yндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрээр тодорсон Ц.Элбэгдоржийг Их хурлын 800 гаруй төлөөлөгчид санал нэгтэйгээр баталсан. Их хуралд анх АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшиж байсан зургаан гишүүн дараалан үг хэлж байлаа. Тэдний дундаас Л.Гүндалай гишүүн Ц.Элбэгдорж даргын шадар туслахаар ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Учир нь тэрээр Ардчилсан ерөнхийлөгчтэй болохыг Монголын нийт ард иргэд хүсэн хүлээж байгаа. Тиймээс Ардчилсан, шударга, ард иргэдтэйгээ амь нэгтэй байж чадах ерөнхийлөгчийг гаргахын төлөө би, бидний зургаан нэр дэвшигч, нийт ард түмэн чадах чинээгээрээ хүчин зүтгэх болно гээд ‘’Элбэгээ даргаа надаас авах юм байвал бүгдийг аваарай, намайг сайн ашиглаарай’’ хэмээж хурлын төлөөлөгчдийг багагүй хөгжөөсөн.

Бусад гишүүдийн хувьд ч Ардчилсан ерөнхийлөгчтэй болохын төлөө санаа, зорилго нэгтэйгээр хүчин зүтгэхээ илэрхийлсэн.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button