УИХ-ын дэд дарга Г.Батхүү намынхаа эв нэгдлийн төлөө шийдвэр гаргалаа

шинэчлэлтийг ард түмэн маань мэдэрч, үр шимийг хүртэж чадсан билээ. Монгол оронд шинээр бий болгосон, бүтээсэн ололт амжилт бүхэн бидэнтэй салшгүй холбоотой. Алдаж эндэж, хагарч бутарч байсан үе ч бас бий. Гэхдээ л бид улс орны, ард түмний төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж явсаныг тэд маань үнэлдэг, ойлгодог билээ. Тийм ч учраас ард түмэн бид бүхэнд сонгууль бүрээр өндөр итгэл хүлээлгэдэг ч бид дотроо үл ойлголцсоноос, сонгуулийн будлианаас сонгогчдын бидэнд өгсөн саналыг луйвуурдуулдаг нь нууц биш. Одоо бидэнд ингэж алдах эрх байхгүй.

Бид хатуу үг сонсдог ч улам ихийг бүтээх гэж зорьж хөдөлмөрлөж байдаг. Хүнд, хэрэгцээтэй үед нь төр түшилцэх үүргээ хариуцлагатай биелүүлж явсан. Сайн муугаар зөндөө хэлэгдэж явсан, хариуцлага үүрч, хамтарч ажиллаж ч сурсан. Харин бид амалсанаа биелүүлдэг.

Би сагсан бөмбөг тоглох дуртай. Энэ нь багийн тоглолт. Багийн тоглолтонд баг эсвэл ялдаг, эсвэл ялагддаг. Би цаг ямагт багийн тоглогч байсан. Одоо ч тэр хэвээрээ. Цаашдаа ч байх болно. Одоо бид энд цуглаад төвийн тоглогч хэн бэ гэдгээ тодруулах гэж байна. Түүнийг дэмжиж багаараа тоглож хэн ч алдаа гаргахгүй бол бид ялна.

Би уяач хүн. Уяач хүн ямагт морьдоо түрүүлүүлэхийн төлөө уралдуулж айраг түрүү авдаг. 1990 онд гараанаас гарсан ардчиллын цагаан морь барианд дөхөж ирлээ. Энэ морь түрүү магнай болох учиртай. 1990 онд гарсан хурдан цагаан морины унаачид маань эрийн цээнд хүрчээ. Одоо унаачийн ухааныг шалгах цаг боллоо. Төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн албыг гүйцэтгэх цаг нь ардчиллынханд иржээ. Үүнийг Монголын ард түмэн хүсэн хүлээж байна. Тэд биднийг анхааралтай харж сонсож байгаа.

Тийм учраас түүхэн энэ сонголтын өмнө миний бие Монголын ардчиллын түүхийг анхнаас нь бичилцэж яваа, журмын хоёр нөхөр- Цахиагийн Элбэгдорж, Эрдэнийн Бат-Үүл нараас та бүхний Монгол Улсын Ерөнхийлөгчид тодруулсан нэр дэвшигчийг дэмжиж ажиллахаа илэрхийлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигчдийн жагсаалтаас өөрийн нэрийг энэ удаа татаж байна. Би ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө, эв нэгдэл, их ойлголцлын төлөө түүний үр дүн, ач холбогдлын төлөө энэ алхамыг хийж байгаа гэдгийг та бүхэн ойлгож хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж итгэл урам өгч байсан нөхөддөө баярласнаа илэрхийлж, Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг яллуулахын төлөө хамтран зүтгэхийг уриалж байна.

Та бүхэнд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button