Г.Батхүү Би багийн тоглолтыг эрхэмлэлдэг

Yүнд УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж, Г.Батхүү, Э.Бат-Yүл, Р.Гончигдорж, Р.Амаржаргал, Л.Гүндалай нарын нэр орсноос Р.Гончигдорж гишүүн нэрээ татаж авсан. Ингээд Гүйцэтгэх зөвлөлөөс Yндэсний зөвлөлдөх хороонд Ц.Элбэгдорж, Э.Бат-Yүл, Г.Батхүү нарын нэрс орж ирсэн. YЗХ-нд гишүүд дээр санал хураахын өмнө УИХ-ын дэд дарга Г.Батхүү нэрээ татаж авсан. Тэрээр нэрээ татаж авсан тухай тайлбарлахдаа ‘’Би Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах хүнд нь бололцоо олгох үүднээс ’’ хэмээн тайлбарласан.

Ингээд УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс нэрээ татаж авсан тухай нь тодруулсан юм.

үideo1

Тэрээр Монгол улсын ерөнхийлөгч гэдэг бол Монгол улсын нийтлэг эрх ашгийг хамгаалах бололцоотой, чадвартай хүн байх ёстой. Түүнээс биш аль нэг намын эрх ашгийг хамгаалж байгаа субьектийг тодорхойлж буй хэрэг биш. Тиймээс Монголын ард түмэн тийм л хүнийг мэргэн ухаанаараа сонгох нь дамжиггүй.

Нэрээ татах болсон нь би өөрөө бие дааж гаргасан шийдвэр. Гаргасан шийдвэрээ хоёр нөхөртэйгөө, намынхаа даргатай зөвшилцсөн. Энэ шийдвэр нь Монголын улс төрд их зөв байх ёстой гэж ойлгосон. Би өөрөө багийн тоглолтыг эрхэмлэдэг хүн. Баг гэмээнэ багаараа л ялалт байгуулдаг. Баг дотороос хэн нэг нь ялалт байгуулна гэж үгүй. Тиймээс хэн нь ч гарсан Монголын ард түмэн, багаараа хожих ёстой гэж ойлгож байна.

Olloo.mn

Л.Булган, Ж.Дархаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button