Чанарын баталгаагүй 16 нэрийн бүтээгдэхүүн хураажээ

11 супермаркетад шалгалт хийжээ. Шалгалтын явцад 132 зөрчил илрүүлсэн бөгөөд хоёр аж ахуйн нэгжид 260, зургаан албан тушаалтанд 240, 32 иргэнд 340 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Мөн хадгалах хугацаа дууссан, чанарын баталгаажилтгүй 16 нэрийн 470 гаруй мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж авчээ. Тухайн үед 14 худалдаа, үйлчилгээний газраас 27 төрлийн хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнээс 73 дээж авч шинжилгээнд хамруулсан байна. Лабораторийн шинжилгээгээр дээрх бүтээгдэхүүнүүд чанар, аюулгүй байдал хангасан үзүүлэлт гарчээ. Харин Уран хоршоо компанийн дөрвөн төрлийн торноос дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторид сорьц өгсөн аж. Одоогоор хариу гараагүй байна.

Үүний зэрэгцээ супермаркетууд даавуун болон цаасан торыг ашиглаж эхэлсэн нь сайшаалтай ч сав баглаа боодол нь шинжилгээнд бүрэн хамрагдаагүй зөрчил илэрчээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button