Сонгууль болох гэж байхад тэр хямрал яршиг л байна

үгс монгол хэлний үгсийн сангаас арилсан юм шиг чимээгүй болж. Чухамдаа Ерөнхий сайд маань айлчлалынхаа хүрээнд гадаад орнуудаас ихээхэн зээл тусламж авахаар болж, ганзага дүүрэн ирснээс болов уу. Алаагүй үнэгний арьс гэгчээр ийм мэдээ сонсоод монголчууд, санхүүгийн болоод үйлдвэрлэлийн салбаруудад ажиллагсдын сэтгэл амарчихав уу. Эсвэл УИХ-ын ээлжит бус чуулганы мэргэн шийдвэр хэрэгжээд Монгол Улс хямралаас гарчих нь энэ үү. Хямралын нөлөөгөөр эдийн засаг доройтоод сүйдтэй юм болоогүй юм аа гэхэд Засгийн газрын дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлууд хаана яваа билээ. Эрс тэс уур амьсгалтай дөрвөн улирал ээлжилдэг манай оронд бүтээн байгуулалтын ид улирал эхэллээ. Гадаадын зээл тусламж, тесвийн хөрөнгөөр, эргэн төлөгдөх нөхцөлөөр жилийн жилд бариулдаг замын ажил эхэлж байна уу. Эдийн засгийн хямралтай, улсын төсөв алдагдалтай байхад төсвийн херөнгөөр өмнөх жилүүдэд бариулсан замынхаа алдагдал 11.5 тэрбум төгрөгийг нөхөн олгохгүй гээд УИХ ээлжит бус чуулганаараа шийдвэрлэчихсэн.

Зам барилгын компаниудын удирдлагууд үүнд гомдол мэдүүлж нэг хэвлэлийн хурал хийгээд л таг чиг болсон. Төрийнхөө шийдвэрийг хүлээж аваад, байгаахөрөнгө бэлээрээ зүтгэе дээ гээд ажилдаа гарсан уу, хэвлэлийн хурал дээрээ ярьснаараа Энэ зөрүү, нөхөн олговорыг л олгохгүй бол яалт ч үгүй гээд сууж байгаа юу. Хаврын тариалалт эхлэхэд ганцхан cap үлдлээ. Энэ жил ахиухан тариална гээд гайгүй уринш бэлтгэчихсэн байгаа. Гэтэл энэ хугацаанд шатахууны үнэ нэмэгдсээр байгаад тариаланчдыг минь сөхрүүлэх дээрээ тулчихсан. Засгийн газрын тэргүүн С.Баяр ОХУ-д айлчлахдаа 300 сая ам.долларын хөнгелөлттэй зээл авах тухай гэрээ хийгээд, ядаж хагасыг нь энэ жил авна гэдэгтээ найдаж байна гэж хэлчихээд ирсэн. Гэтэл энэ мөнгө, тэр техник хэрэгсэл нь хэзээ яаж орж ирэх гэж байна аа. Үүнийг хөөцөлдөж, ажил хэрэг болгох гэж байгаа байгууллага, хүн байна уу. Өнгөрсөн 2008 оны намар ОХУ-аас 200 мянган тоннулаан буудай авна гэж хүлээлгэсээр байгаад гурил үйлдвэрлэгчдээ түүхий эдгүй болгоод хавартай золгож байсан шиг юм болох юм биш биз.

Өнөө сэлбэг, техник хэрэгсэл нь хаврын тариалалт дууссан хойно ирвэл яах вэ.Засгийн газрын дэвшүүлээд байсан Үйлдвэржилтийг дэмжих жил-ийн ажлын хүрээнд байгуулах ёстой 300 жижиг үйлдвэр нь хаана явна аа. Жилийн дөрөвний нэг өнгөрөөд байхад хэд нь ашиглалтад орж, хэдэн хүн шинэ ажлын байртай болоод байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа эхэлчихлээ. Одоо нэг л хэсэгтээ улстөржөөд өөр өөрийн уяан морио дагаад хот хөдөөгүй давхилдана. Өрсөлдөж байгаа хоёр намын дарга мэдээж сонгуулийн менежерүүд, гэтэл тэр хоёрын нэг нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, нөгөө нь шадар сайд байгаа. Хүн бүрийн яриад байсан нөгөө хямрал юу болсон бэ, Ерөнхийлөгчийн сонгууль болж байхад тэр муу хямрал энэ тэр ёстой яршиг л байна гээд хойш тавьчихсан уу.

Ө.Зол

Дугаар 068/647/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button