Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-нээс залуу аваргууд төрлөө

Энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчид эрэгтэй, эмэгтэй долоон жингийн ангилалд өрсөлдлөө.

Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, ОУХМ Б.Батзориг, О.Насанбурмаа гээд шилдэг бөхчүүд аваргын байр сууриа хадгалж чадсангүй, олон жинд залуу аваргууд төрснөөрөө тэмцээн сонирхолтой болсон.

Эрэгтэйчүүдийн барилдааныг багийн дүнгээр Арслан клуб тэргүүлж, Хүч, Дархан спорт хорооны тамирчид удаалсан бол эмэгтэйчүүдээс Хүч, Дархан, Алдар спорт хорооны баг тамирчид энэ удаагийн тэмцээний эхний гурван байрт шалгарлаа.

Түүнчлэн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон нийт тамирчдаас сонгон, П.Өнөрбат, Олимп сургуулийн тамирчин Г.Нэмэхбаяр нарт шилдэг бөхийн шагнал гардуулсан. Дашрамд дуулгахад, МЧБХ-ны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Бөхийн өргөө-нд эхлэх бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм.

Тэмцээний дүн

Эрэгтэй

55 кг

1.Д.Цогтбаатар /Алдар/

2.Г.Амархүү /Дархан хасуу/

3.Ө.Ууганбаатар /Хангарьд/

3.Б.Наранбаатар /Хүч/

60 кг

1. Г.Мандахнаран /Алдар/

2.Г.Нэмэхбаяр /Олимп/

3.Л.Төрбат /Арслан/

3.Э.Ням-Очир /Арслан/

66 кг

1.П.Өнөрбат /Дархан хасуу/

2.Б.Анхбаяр /73-р сургууль/

3.У.Баярхүү /Хүч/

3.Б.Батзориг /Аварга Алтай/

74 кг

1.Д.Гомбодорж /Хүч/

2.Т.Одбаяр /Арслан/

3.М.Мэндсайхан /Алдар/

3.Б.Болорцогт /Алдар/

84 кг

1.Д.Түгждорж /Дархан Хасуу/

2.Ч.Цэрэнчунт /Дархан/

3.Ч.Ганзориг /Замчин/

3.Л.Шинэбаяр /Алдар/

96 кг

1.Т.Энх-Амгалан /Арслан/

2.Я.Алтантулга /Арслан/

3.Т.Энхтуяа /Говь/

3.Ж.Бат-Эрдэнэ /Хилчин/

120 кг

1.Ж.Чулуунбат /Арслан/

2.Б.Одгэрэл /Дархан/

3.Б.Сайнбаяр /Хүч/

3.Н.Бүрэнбаатар /Хилчин/

Эмэгтэй

48 кг

1.Д.Баасанжаргал /Хүч/

2.Э.Нарангэрэл /Хангарьд/

3.А.Хонгорзул /Сэлэнгэ/

3.Б.Даваасүрэн /Хангарьд/

51 кг

1.Д.Отгонцэцэг /Дархан/

2.Ц.Энхжаргал /Замчин/

3.Л.Дэлгэрэх /БЗД/

3.С.Солонгогэрэл /БЗД/

55 кг

1.Н.Алтантуяа /Дархан хасуу/

2.Ю.Гандолгор /Замчин/

3.С.Бямбацэрэн /Аварга/

3.Н.Отгонжаргал /Хангарьд/

59 кг

1.С.Батцэцэг /Замчин/

2.Э.Цэвэгмид /Алдар/

3.С.Мөнхтуяа /Аварга/

3.Ц.Отгонтөгс /Алдар/

63 кг

1.Ш.Түмэнцэцэг /Замчин/

2.Ц.Баярзаяа /Дархан/

3.Н.Сүнжидмаа /Хилчин/

3.А.Чанцалнямаа /Хүч/

67 кг

1.Б.Одончимэг /Алдар/

2.О.Насанбурмаа /Хүч/

3.Б.Оюунсүрэн /Хүч/

3.Т.Мөнхтуяа /Замчин/

72 кг

1.О.Бурмаа /Хүч/

2.Б.Наранчимэг /Дархан/

3.М.Батбилэг /ҮБТДС/

3.Г.Нандинбилэг /Аварга/

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button