Улсын байцаагчид хуулиас давуу эрхтэй байна

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын захиргааны хэрэг бүртгэх ажлаа холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж байгаа эсэхэд шалгалт хийсэн байна. Шалгалтаар гал түймрийн улсын хяналтын 33 байцаагчийн хийсэн 2007-2008 онд хийсэн ажил, тэднээс иргэдэд захиргааны шийтгэл ногдуулсан 299 материалыг хянахад цөөнгүй зөрчил илэрчээ. Байцаагчид Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12, 18.4-т зааснаар зөрчлийн тухай тэмдэглэл болон шийтгэврийг бүрэн гүйцэд бичдэггүй, хуулийн заалт зүйл хэсгийг буруу хэрэглэж иргэдийг торгосон нь илэрсэн байна. Түүнчлэн зөрчил гаргасан иргэнийг торгохдоо хуульд заасан

хэмжээнээс нэг бол хэтрүүлж, заримыг нь хуулийн заалтад хүрэхгүй төгрөгөөр торгосон байжээ. Мөн гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын олонхи нь хуульд …захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт хийгдсэн материалаа шийдвэр гаргаснаас хойш 20 хоногийн дотор прокурорт хянуулна гэсэн заалтыг зөрчжээ.

Дээрх 299 материалаас зөвхөн 11-ийг нь буюу 3.6 хувийг нь л прокурорт хянуулсан байх жишээтэй. 288 материал буюу 96.3 хувийг прокурорт огт хянуулаагүй байна. Прокурорын байгууллагаас нийслэлийн Онцгой байдлын газарт материал хянуулах талаар удаа дараа албан бичгээр болон утсаар шаарддаг боловч биелүүлдэггүй байсан гэнэ. Дээрх шалгалтаар хянасан материалуудын прокурорт хянуулах ёстой хугацаа нь гурван сараас хоёр жил гаруй хугацаагаар хэтэрсэн байжээ. Ийнхүү гал түмрийн улсны байцаагчид нь Монгол Улсын хуулийг хэрэгжүүлдэггүй, хуулдиас давуу эрхтэй болсон Нийслэлийн Онцгой байдлын газарт прокурорын газар шаардлага бичиж хүргүүлсэн байна.

Б.Хэрлэн

Дугаар 068/647/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button