Хоёр хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

гар хөл амны өвчин гэгддэг Энтеровирусын халдвар авсан байна. Энэ сарын 1-ний өдөр тус цэцэрлэгийн 1-7 насны 6 хүүхэд сумын эмнэлэгт хандсанаар өвчнийг эрт илрүүлж тогтоосон байна. Дээрх хүүхдүүдийн 2-ыг эмнэлэгт хэвтүүлж 4-ийг нь өрхийн эмчийн. Хяналтанд хүлээлгэн өгчээ. Энтеровирус нь халдвартай өвчин учраас Орхон цэцэрлэгийн 150 гаруй хүүхдээс халдвар авсан хүүхдүүдтэй хамт байсан энгийн 30 хүүхдэд үзлэг шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

Халдварт өвчин ахиж илэрсэнтэй холбогдуулан тус аймгийн онцгой комисс хуралдаж Орхон цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал хийх үүрэг даалгавар өгчээ. Энтеровирус 71 гэж нэрлэгддэг ам гар хөлний халдварт өвчин урин дулааны цагт идэвхжиж бага насны хүүхдүүд өртөх магадлал өндөр байлаг учраас эрүүл мэндийн байгууллагаас бага насны хүүхэддээ анхаарал хандуулж зүй зохистой хооллож үзлэг шинжилгээнд хамруулж байхыг санууллаа.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button