Бороо гоулд-аас халагдсан ажилчид Нийслэлийн шүүхэд хандана

Одоогийн байдлаар нийт 70 орчим монгол ажилчнаа ажлаас халаад байгаа аж. Хамгийн сүүлд л гэхэд гуравдугаар сарын 12-нд 13 хүнийг ажлаас нь халсан байна. Бороо гоулд компани нь ажилтнуудад ажлаас халах мэдэгдлээ гуравдугаар сарын 9-нд буюу гурав хоногийн өмнө өгсөн байна. Мөн тухайн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн аж. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим Зүйл заалтыг зөрчиж байна хэмээн үзэж үйлдвэрчний эвлэлийн холбооныхон Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн маргаан хянан зохицуулах газарт ханджээ. Хөдөлмөрийн маргаан хянан зохицуулах газар уг асуудлыг шалгаж үзээд ажлаас үндэслэлгүй халсан байна гэж тогтоожээ. Тиймээс нэр бүхий 11 ажилчныг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан байна. Гэтэл Бороо гоулд компани уг шийдвэрийг хүлээж авалгүй халагдсан ажилчдынхаа оронд өөр хүн ажилд авсан хэмээн Үйлд-вэрчний эвлэлийн тэргүүлэгч Б.Цэенхүү хэлэв. Цаашид ажлаас халагдсан хүмүүс Нийслэлийн шүүхэд хандана гэдгээ мэдэгдлээ. Мөн тэд Бүтээсэн баялгаасаа хувь хүртэх ёстой, хөдөлмөрөө дутуу үнэлүүлсэн юм чинь тэтгэмж авах ёстой хэмээн компаниасаа 9.5 сая ам.долларын тэтгэмж авах санал тавьжээ. Үүнийг дэмжиж ажилчид нь өглөө оройдоо уурхайдаа жагсаал хийж байгаа гэнэ.

Г.Гал

Дугаар 068/647/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button