Пхеньяны пуужин Япон дээгүүр өнгөрч номхон далайд уналаа

Мусудан хошуунаас харвасан пуужин Японы газар нутаг дээгүүр өнгөрөн Номхон далайд унажээ. Сөүл, Токиогийн эрх баригчид хойдуудын энэ үйлдлийг улс орон болон дэлхийн энх тайванд ноцтойгоор заналхийлсэн явдал гэж үзсэн бол, АНУ-ын Төрийн департамент Энэ бол өдөөн хатгалга гэж мэдэгдэв. Сандралд орсон Япон улс Пхеньяны эсрэг хатуу арга хэмжээ авах тогтоолын төслийг НҮБ-д өргөн барихаар бэлтгэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ойрын үед онцгой хуралдаан хийхээр болжээ.

Н.Мөнхжин

Дугаар 76,77/3148,3149/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button