800 сая төгрөгөөр босгосон барилга нурж эхэллээ

телевизээр томоохон нийтлэл, нэвтрүүлэг цацсаныг уншигчид санах байхаа. Аймгийн хуучин хүнсний комбинатын барилгын баруун жигүүр нь аймгийн мэдэлд очсоноос хойш ашиглагдахгүй байсныг тухайн үеийн аймгийн удирдлагууд тэнд бассейнтай халуун усны газар бий болгохоор болсон нь буруу биш байв. Харин Хятадын Хөлөнбуйр аймгаас урьж авчирсан 60 ажилчин уг ажлыг ердөө хоёрхон долоо хоногт багтаан амжуулж хүн бүр нэг сая төгрөг халаасласан гэж албаны эх сурвалж хэлдэг. Гэтэл магтсан хүүхэн хуриман дээрээ… гэгчээр 800 сая төгрөгөөр боссон гэх уг бассейн халуун усны барилгын хана саяхнаас нурж эхлэв. Түүнийг сайтар ажиглавал бараг 80-аад ам метр ханын өнгөлгөө нэлэнхүйдээ хөндийрч хэзээ мөдгүй унахаар болжээ. Тухайн үед аймаг толгойлж байсан эрхмүүд энэ бассейнтэй халуун усыг бид их бүтээн байгуулалт хийж байна хэмээн сүрхий сурталчилж байсан бол одоо ийм л байдалтай байна.

М.Равдандаш

Дугаар 76,77/3148,3149/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button